Хүн наймаалсан хэргээр долоон хүн ял сонсоод байна
гаригт хэлэлцэх байлаа. Гэвч шүүх хуралд хохирогч, өмгөөлөгчтэйгээ ирээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралдаанд ирээгүйгээс хойшилсон юм.
Шүүгдэгч М.Тунгалаг Солонгос улсад аваачиж, В зэрэглэлийн ресторанд ажилд оруулж өгнө гэж таван эмэгтэйг дагуулж явсан аж. Ингэхдээ Бээжинд очоод БНСУ-ын виз гаргуулна гэж тайлбарлан хохирогчдыг дагуулж явжээ. Гэтэл Бээжинд очоод таван эмэгтэйг Макао руу авч явсан байна. Тэнд очсон даруйдаа хүч хэрэглэн нэг эмэгтэйг нь бусдад худалджээ. Харин нөгөө дөрвийг нь мөн бусдад худалдах гэж байхад нь хууль хяналтынхан илрүүлсэн аж.
Тиймээс улсын яллагч М.Тунгалагт Хүнийг хил давуулан худалдаалсан гэж Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ зүйл ангид зааснаар бол 10-15 жил хорих ял төлөвлөөд байгаа. Он гарснаас хойш хүн наймаалсан хоёр дахь хэргийг шүүхээр шийдвэрлэх гэж буй нь энэ.
Үүнээс өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүх Жижигээ хочит М.Пүрэвбат нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн. Тэрээр төрсөн ах М.Батсайхан, Т.Лхагвасүрэн, Б.Баянжаргал нарын хамт насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлсэн, биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан, биеэ үнэлэхээс татгалзсан охидыг хүчирхийлж байсан нь тогтоогджээ. Түүнчлэн М.Пүрэвбат батлан даалтад гарч, гадуур шалгагдах явцдаа ч охидыг хүчирхийлэн, таксины жолооч дээрэмдэж танхайрсан аж. Шүүхээс түүнд дээрх зүйл ангийн дагуу 15 жил хорих ял оноожээ. Харин бусдад нь 4-13 жил хорих ял оноосон байна.
Гэтэл өнгөрсөн онд ийм төрлийн дөрвөн гэмт хэргийг шүүхээр шийджээ. Үүнээс хоёрыг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж. Үлдсэн хоёр хэргийг шүүхийн шатанд хянаад холбогдогчдод нь 10-аас дээш жилийн хорих ял ногдуулжээ. Эдгээр хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байжээ. Тухайлбал, иргэн М нь таван эмэгтэйг Сингапурт аваачиж худалдсан байна. Түүнд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар 10 жил нэг cap хорих ял оноожээ.
Түүнчлэн нийслэлийн прокурорын газраас хоёр хүнд холбоотой бусдыг хил давуулан худалдаалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа. Энэ бүхнээс үзвэл, хүнийг амьд бараа шиг бусдад хүчээр худалдах, хүчээр биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхэд зуучлах, зохион байгуулсан хэрэг энэ онд шүүхээр цөөнгүй шийдэгдэх нь. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэг манай улсад бусад төрлийн гэмт хэргийн адил цөөнгүй гарч буйг илчилж байна гэсэн үг. Өдөр ирэх тусам гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр ч өөрчлөгдсөөр… Хэдийгээр хэргийг үйлдэгчид хуулийн дагуу хариуцлага хүлээж байгаа боловч золиос болсон эмэгтэйчүүд бие, эрүүл мэндээрээ хохироод үлдэж байгаа юм.
Өндөр цалин амлаж, сайн, сайхан ажилд авна гэсэн зар, гадаадын иргэдтэй зуучаар танилцуулан гэр бүл болгох компанийнханд итгэж, амьдралаа там-аар сольж, хүний наймааны золиос болсон охид эмэгтэйчүүд ч цөөнгүй байгаа. Тиймээс энэ төрлийн нууц бизнес эрхлэгчдийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцож, нэг ч болов хүнийг хохирохоос хамгаалах шаардлагатай байна.
Б.Алтан
Дугаар 026/605/