Сэхээн амьдруулах дахь төгрөг ганзагын наймаачдыг хөлдөө чирэв

Боломжийн үнэтэй, өгсөн авсныхаа нүүрийг улайлгахааргүй бэлэгний эрэл эхэллээ. Олонх нь арай хямд төсөр үнэ харж, Нарантуул-ыг л зорино. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр төсөв нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болох нь энүүхэнд. Будаатай, будаагүй шаазангаас эхлээд гараас гарт дамжин өлөн хир суудаг оймс, цамцны үнэ өсчихөж. Д.Энхцэцэг ам бүл дөрвүүлээ. Цэцэрлэг, сургуулийн насны хоёр хүү, нэг охинтой. Энэ айлд бүтэн шаазан бараг л үгүй. Cap шинийн өмнө амсар нь эмтэрхий аягануудаа сольчих санаатай зах гарчээ. Будаатай шаазан 500, цайны аяга 350 төгрөг байгааг тэрээр Үнэтэй байна гээд авсангүй. Худалдагч нь Шаазангийн үнэ дунджаар 100-хан төгрөгөөр л нэмэгдсэн. Аргагүй шүү дээ, юанийн ханш өсчихсөн байгааг харж байгаа биз дээ гэсэн цэмцгэр хариултаар иргэн Доржийн эсвэл Энхцэцэгийн амыг таглах аж.

Эрэгтэй цамц 2500-3000, эмэгтэй нь 2000, оймс 600 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн өдийд үүнээс хоёр дахин бага үнээр бид бараагаа худалдаж авч байсныг уншигч та лав санаж байгаа. Худалдагчдын ярьснаар эдгээр нь cap шинийн нүүр тахлах гол эд. Цамц зарж буй 40 орчим насны эмэгтэй 20 ширхэг цамцтай гурав хонож байна. Хоногтоо л зарагддаг байсан ч одоо арай л өөр байна даа гэж толгой сэгсрэв. Арьсан бүс эрэгтэй нь 15000, эмэгтэй нь 10000, тоногтой бол эрэгтэй нь 25000, эмэгтэй нь 18000 төгрөг. Бүс зарж буй худалдагч Өнөөдөртөө үнэ өсөөгүй. Маргаашаас нэг бүс 1000-2000 төгрөгөөр нэмэгдэнэ. Юанийн ханш чангарчихсан. Одоо хямдхан байгаа дээр нь авчихаач. Ямар бүс сонирхож байна гэсээр аргадаж нэг үзээд ард хоцров.

Нарантуул-д ирсэн юмсан. Түмэн түчигнэж, бум бужигнадаг энэ газарт баярын өмнөх өдрүүдэд хөл хөдөлгөөн бараг алга. Наймаачид Хүмүүс бараа эргүүлж тойруулан үзээд л эргэлзээд зогсчихдог. Өдийд гүйлгээ ёстой шуурдаг байсан сан. Мөнгөгүйдээд авч чадахгүй байна гэж цөхөрсөн янзтай ярив. Бараа нь гүйхгүй байгаа тул ачааны тэрэгний жолооч нар ч ажилгүй болох эрсдэлд оржээ. Улаанбаатараас Хэнтий хүртэл нэг тонн ачааг 40 мянган төгрөгөөр тээвэрлэдэг. Ачаа эргэлт багассанаас төмөр хөлөгтнүүд Ханшаа тохиролцож болно шүү хэмээн гуйдаг моод дэлгэрсэн байна.

Замын-Үүдийн боомтоор ачаа тээвэрлэдэг жолооч нар хэдийнэ сул зогсчихсон. Тэд 500 мянган төгрөгийн ханшаар наймаачдын барааг хилийн шугам давуулан зөөдөг байж. Халаасандаа мөнгөтэй хүн ховордсоноос ганзагын наймаа эрхлэгчид ч эдийн засгийн зуднаар хөсөр хаягджээ. Тиймээс Замын-Үүдийн ачааны тэрэгний жолооч нар амралт-аа авахаас аргагүй болсон тухайгаа нуулгүй ярив. Энэ нь наймаачдын сэтгэлийг ч түгшээж байна. Тэд юанийн ханш чангарснаас бараандаа явж чадахгүй байгаагаа учирлаж, энд авчирлаа гэхэд тэртэй тэргүй гүйхгүй байгаа тул бараа татах сонирхолгүй байгаагаа ч нуусангүй. Тиймээс зарим нь үлдэгдэл бараагаа зарах гэж мэрийж байна.

Г.Ганчимэг

Дугаар 31/3103/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button