Европ тив цагаачдаас салахаар шийдэж байна
Францын засгийн газраас хууль бусаар тус улсад амьдарч буй цагаачдыг гаргах талаар томоохон цар хүрээтэй ажиллагаа явуулахаар болоод байна. Үүнтэй зэрэгцэн Европын холбоо гишүүн орнууддаа өөр улс орноос хууль бус цагаачдыг нэмэгдүүлэхгүй байх талаар санамж бичиг ч гаргажээ. Цагаачдыг зөвхөн анкет бөглөн, эсвэл ажиллах хүчний солилцоо гэдэг нэрийдлээр гуравдагч орнуудаас оруулах боломж өдөр ирэх тусам хумигдаж байгаа юм. Ингэснээр тус тивд амьдрах сонирхолтой хууль бус иргэдийн урсгал эрс буурна ч гэж үзэж байна. Чех улсын тухайд гэвэл гадаадын цагаачдад өндөр үнэтэй орон гэр санал болгох болж цалин хөлсийг 500 еврогоос хэтрүүлэхгүй байх шийдвэрийг засгийн газраас нь гаргаад байгаа. Ингэхнээр тус улс төсвөө хоёр сая евро хүртэл хэмжээгээр хэмнэх гэнэ. Энэ арга хэмжээнд хамгийн түрүүнд Вьетнам, Монгол зэрэг Европын холбооноос өөр улс орны иргэд хамрагдаж эхлээд байгаа билээ. Одоогоор хямралаас үүдэн Чехэд 12 мянган гадаадын иргэн ажлын байраа алдаад байна. Ажил үндсэндээ алга. Яг л сүйрлийн байдалд орж эхэллээ. Хэрвээ засгийн газрынх нь энэ хатуу бодлого удаан үргэлжилбэл би ч удахгүй тааралдсанаа иддэг болох нь ээ хэмээн Прагад 2005 оноос хойш амьдарч байгаа Хорватын гэрэл зурагчин Деан батак сэтгүүлчдэд ярьжээ.
Р.Слава
Оллоо.мн