Цомхотголд орсон бол харлахаасаа өмнө ЭСЯ-даа хандах хэрэгтэй
ажлын байрны цомхотголд хэрхэн орж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсчээ. Харин Монгол Улсад суугаа элчин сайдын яамдаас Чех, БНСУ тал хариу ирүүлсэн байна. Чех улсад монголын 29 мянга орчим иргэн амьдарч байгаагийн 40 орчим хувь нь хараар ажилладаг байна. Гэхдээ хоёр орны хооронд нийгмийн хамгааллын талаар хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан ч энэ нь хараар ажиллаж байгаа хүмүүст хамааралгүй аж. Харин БНСУ –д 14 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэж байгаа ч хэдэн хувь нь цомхотголд ороод байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэнэ. Тиймээс МYЭХ гадаад улсад ажиллаж байгаад цомхотголд орсон гэрээний ажилчид харлахаасаа өмнө тухайн улсад суугаа ЭСЯ-нд хандахыг зөвлөж байна.
Olloo.mn