Солонгос улс ажиллах хүч авахаа зогсоожээ

Гэвч тус улсад ажлын байр хомсдож, ажлаас халагдсан Монгол иргэд эх орноо зорьсоор байна.

Эдийн засгийн хямралаас болж БНСУ энэ ондоо гадаадаас гэрээт ажилчин авахаа түр зогсоожээ. Солонгосын хөдөлмөрийн яамны мэдээгээр шинээр ажилчид нэмж оруулах эрх нээгдсэн улс орнуудад энэ оны квот өмнөх оны оныхоос 20-30 хувь буурах төлөвтэй байна.

Тус улс энэ онд манай улсаас 5000 гэрээт ажилтан авах квот өгсөн. Гэвч БНСУ –г зорих ажилчдын тоо 1000-1500 хүнээр багасгах болж байгаа хэрэг. Солонгос улсад манай иргэд ихэвчлэн машины үйлдвэр, машины эд анги борлуулдаг үйлдвэрүүдэд ажилладэг байна. Гэвч жижиг дунд үйлдвэрүүд нь хаалгаа барих болсноос гадаадын 8000, тэр дундаа Монгол 1000 орчим гэрээт ажилчид сул зогсож байна.

Тиймээс ажлын байрны захиалга авсан манай 700 гаруй иргэнийг хүлээн авах асуудлыг хойшлуулаад байгаа аж.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button