Гурван бүсгүй рестораны үйлчлэгчийг дөрвөн хоног хүчирхийлжээ

Бүсгүйчүүдэд хүчирхийлүүлсэн гэх залууг барьцаалагдлаа гэснээс дөрөв хоногийн дараа голын эрэг дээрээс олжээ. Зэрлэг дур таачаалдаа автсан бүсгүйчүүдийн золиос болсон эрийг Халил гэдэг аж. 23 настай. Хотын нэгэн ресторанд ажилладаг тэрээр өөрийг нь дөрөв хоногийн турш бүсгүйчүүд барьцаалан элдвээр тамлан зовоох хэлбэрээр бэлгийн ажил хийн, ингэснээр үүнийгээ тамлан зовоолт гэж үзэж байгаагаа цагдаагийнханд мэдэгджээ. Барьцаалангуутаа тэд залууг хар тамхиар мансууралснаар тэр өөрийн гэх хяналтгүй бол хүчирхийлэгчдийн жинхэнэ бай болсон аж. Өнгөрсөн сарын 27-ны үдэш нэгэн үл таних этгээд ресторанд нь орж ирээд гадаа машинд хоол аваачиж өгөхийг хүсчээ. Тэр этгээд ч өөрөө байсангүй. Тэгээд зөөгч залуу машинд суух гурван үйлчлүүлэгч бүсгүй дээр очиход тэд санал тавьсан байна.

Нэгэн хижээлдүү насны эмэгтэйтэй хамт байх хоёр залуу бүсгүй түүнд өдөр болгон гэрт нь очиж үйлчилж өгч байхыг хүсэж. Тэгээд тэр оройдоо залууг машиндаа суулган гэртээ очих замыг зааж өгье хэмээн аваад явсан байна. Ингээд гэртээ ирээд залууг дайлахдаа сүүнд хар тамхи холин түүнийг мансууруулан унагаажээ. Ингээд тэд зөөгч залууг дөрвөн өдөр, дөрвөн шөнө ээлж дараалан хүчирхийлсэн аж. Халилын олсон даруйдаа хотын нэгэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм. Залуу одоогоор өөрөө ганцаараа явах тэнхэлгүй байгаа гэнэ. Бэлэг эрхтэний хувьд гэмтэж бэртээгүй ч багагүй сувилгаа асаргааны дараа хэвийн байдалдаа орох бололтой. Хуулийнхан ойрын хугацаанд хэрэгтэн бүсгүйчүүдэд зохих ялыг онооно хэмээн мэдээлж байна.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button