Улс төрчийг хөнөөсөн этгээдүүд насаараа шоронд хоригдоно

Мөн тэдэнтэй холбоотой гэх гурван хүнд тус бүр 12 жил шоронд хорих ялыг өгсөн байна. Калабрия мужийн хууль сахиулах байгууллагын ажилтан агсан 54 настай Франческо Фортуньо-г 2005.10.16-нд Локри хотын галт тэрэгний буудал дээр буудаж хороосон юм. Хэргийг үйлдсэн долоон хүнийг баривчилж чадсан бөгөөд тэдгээр нь Калабриягийн ндрангет хэмээх мафийн хөлсний алуурчид байсан аж. Локри хот нь энэхүү мафийн бүлэглэлийн толгойлогчдын орогнодог гол газар. Сүүлийн хэдэн жилд ндрангет-ийн мафийн сүлжээ боссуудын нэр нөлөө нь Сицилийн коза ностра мафигаас ч илүү хүчтэй болж гэмт хэргийн синдикатууд эндээс олноор гарч ирдэг болоод байгаа талаарх мэдээлэл их цацагддаг болсон. Франческо Фортуньо-г хороон уг мафийн боссууд орон нутгийн парламентад өөрийн төлөөний хүнийг шургалуулах, тэгснээрээ аж үйлдвэр, уул уурхайн салбарт хяналтаа бататгахыг санаархаж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн билээ.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button