Хоёрдугаар сарын 12-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар боллоо
Ерөнхий сайд С.Баяр засгийн газраас боловсруулсан ‘’Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний тухай’’ мөн Стратегийн чухал ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгойн орд газруудыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд энэ асуудлаа өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал гүнзгийрч, манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан ЗГ-аас дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулжээ.
МУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 4-5 хувиас бууруулахгүй байх, санхүү эдийн засгийн хямралын үр дагавараас иргэдэд учрах үр дагавар сөрөг нөлөөллийг багасгах, ажлын байрыг хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбарын үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг ЗГ санал болгоод байгаа аж.
Ийнхүү УИХ-ын дарга ЗГ-аас санхүүгийн хямралыг гэтлэх арга замыг санал болгож, оруулж ирж байгааг сайшаагаад энэ долоо хоногт намын бүлгүүд, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж улмаар энэ сарын 12-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахаа мэдэгдсэн.
Olloo.mn