Дрю Бэрримор Чарли-тай эргэн ирнэ
Тэдгээр бүтээлүүд нь амжилттай болсон тул бүсгүй дур булаам тагнуулч бүсгүйчүүдийн тухай өгүүлэх дараагийн шинэ төсөл дээрээ ажиллаж байгаа аж. Дараагийн шинэ ангийн зураг энэ оноос эхлэнэ. Харин одоогоор дөрөв дэхь сахиусан тэнгэрт чухам хэн тоглох нь нууц хэвээрээ байгаа юм. Эхний ангид Дрю өөрийн дотны андууд болох Люси Лью, Камерон Диаз нартай тоглосон. Харин хоёдахь ангид нь тэдэнтэй Дэми Мур хамтарсан. Тэгвэл энэ удаад дөрөвдэхь хатагтай хэн байж болох вэ? Эцсийн шийд хараахан гараагүй байгаа ч уг дүрд Скарлетт Йоханссон болон Пенелопа Круз хоёрын хэн нэгэн тоглох магадлал өндөр байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Түүнчлэн дуучин Рианнагийн ч нэр яригдаж байгаа гэнэ. Гэхдээ өрсөлдөөн ид яригдаж байх энэ үед Надад бол Пенелопа Круз уг дүрд ойрхон санагдаад байгаа. Эхний киноны үргэлжлэлийг бид заавал хийх ёстой. Тиймдээ ч би зураг авалтын хэзээ ч эхэлсэн бэлэн байна. Би тэр адал явдлыг жинхэнэ бодит мэт болгохын тулд хамаг бүхнээ дайчлан ажиллах болно хэмээн киноны продюссер Дрю Бэрримор мэдэгдээд байгаа билээ.
Р.Слава
Оллоо.мн