Шакира Миний биеийн бүх эрхтэнг хөгжил сайтай гэж хэлдэг
охин гурван нас хүрэхэд аль хэдийн уншдаг болсон бөгөөд дөрөвтэйдээ сургуульд ороход бэлэн болоод байв Эргэн тойрныхон нь түүнийг шагшин гайхна Түүний биеийн хөгжил ч гэсэн гайхалтай хурдацтай байсан бөгөөд үеийн охидоос ч түрүүлэн нууц газруудаар нь үс ургаж эхэлж байгааг нь тэд анзаарсан…
Энэ хачирхалтай бас айдастай ч гэмээр байдлаас шалтгаалан гэр бүлийнхэн нь бяцхан авьяастанг мэргэжлийн хүмүүсийн тусгай шалгалтанд оруулж үзэхэд Шак үнэхээр оюун ухааны хувьд ч, бие эрхтэний хөгжлийн талдаа ч ховор тохиолдох гоц хүүхэд /вундеркинд/ болох нь нотлогдсон байна. Эхэндээ ээж нь өдөр болгон л шүлэг бичиж, зураг зурж цагийг өнгөрөөдөг байсан охиноо зураач эсвэл зохиолч болно хэмээн боддог байв. Шак бүр дөрвөн настай байхдаа л анхны шүлгээ бичжээ. Тэгвэл наймтайдаа анхны Чиний хар шил /Tus gafas oscuras/ гэсэн дуугаа зохиосон нь Дон Виллиамын оптик төвд зориулсан бүтээл байсан юм. Дунд сургуульд орсон жилээсээ эхлэн тэрээр ангийнхаа охидтой бэлхүүсний гэх бүжгээр хичээллэх болж гэртээ ч, бүжгийн зааланд ч толины өмнө нөгөөх л бүжгээ давтана. Түүнийг дунд ангид орох үед нь ахлах ангийн ах нар шохоорхох болж элдэв төрлийн шалтгаан гарган үдэшлэг, нийллэг зэрэг дээр байнга урьж бүжиглүүлдэг болсон гэдэг. Бусад охидыг бодвол гайхалтай хөдөлгөөнтэй, өргөн өгзөг, сэргэр хөх зэрэг нь хөвгүүдин анхаарлыг татах нь зүйн хэрэг л байх. Нөгөөтэйгүүр Шак багаасаа охидтой биш хөвгүүдтэй найзалж тэдэнтэй хамт эрчүүдийн тоглоом тоглон зугаацах дуртай байсан гэнэ. Гэхдээ тэр тоглоом гэдэг нь томчуудынх биш шүү. Зүгээр л хулгайч, цагдаа болдогийг хэлж байгаа юм шүү. -Би хөрш айлынхаа хүүхдүүдтэй цагдаа, дээрэмчин болж тоглодог байснаа сайн санаж байна. Гэхдээ би дандаа толгойлогч нь болдог. Тэд надтай байнга уулзаж, миний биеийг харах гэж намайг удирдагч болгодог байсныг нь хожим мэдсэн л дээ хэмээн Шак дурсан ярьсан байдаг. Голдуу далайн эрэг болон усан сангийн ойролцоо тоглодог байсан нь Шакийн нойтон хувцасны цаанаас хөх, өгзөг нь тод харагддаг байсныг тэр мөн л дараа нь мэдсэн. Гэхдээ тэр тоглоом нь түүнийг өнөөдөр юм бүхний анхдагч, тэргүүлэгч /лидер/ сэтгэлгээтэй, зорилготой бүсгүй болгоход нөлөөлсөн ч байж болох талтай гэж үзэгсэд байдаг.
Шак гайхалтай авьяастайгаас гадна царайлаг охин байсан бөгөөд бүр Атлантикийн хүүхдүүд хэмээх гоо сайхны уралдаанд түрүүлж байсан билээ. 10 нас хүрэхэд нь гэр бүлийнхэн нь түүний хүслийн дагуу дорнын бүжгийн урлагаар хичээллүүлж эхэлжээ. Ингэснээр тэр ээжийнхээ туслалцаатай -Хүүхдүүд мандтугай! хэмээх бүжгийн тэмцээнд оролцож ганцаарчилсан төрөлд нь аваргын титмийг хүртсэн байна. Түүнээс хойш бүжигчин охин Барранкильд болдог бараг бүх тэмцээн, уралдааны тэргүүн байрын эзэн болсон юм. Тухайн үед найз нөхөд нь Шакийг нүхтэй, хөдөлдөг зоос хэмээн хочилдог байсан нь ч учиртай. Ингэж нэрлэсэн нь түүний бүжиглэдэг өгзөгтэй холбоотой юм. Үнэхээр ч тухайн үед түүн шиг таазны хөдөлгөөнөөр бусдыг гайхшруулж байсан бүжигчин охид тун цөөхөн байсан гэдэг. Ер нь ийм ид шидтэй бүсгүйчүүдийг Латин Америкчууд тачаалын бурхан, таашаал өдөөгчид хэмээн шүтэн биширдэг. Ингэж чадсан эмэгтэй баян, хангалуун амьдралтай учирахдаа ч амархан байдаг. Тиймдээ ч ийм сайхан эрхтэнтэй болох гэсэн сая сая бүсгүйчүүд бага наснаасаа биеийнхээ тэр хэсгийг хөгжүүлэхэд их анхаарал тавьдаг. Тэгвэл Шакд энэ давуу зүйл болон төгс ухаан, гоо үзэсгэлэн зэрэг нь заяасан гэлтэй. Шак анхны дурлалтайгаа 13-тай байхдаа учирсан. Хажуу айлын хүү Оскар Прадо гэгч этгээд түүнийг маш ихэд гомдоосон нь анхны шөнийнхөө маргааш нь шахуу өөр охинтой наргиж байсан нь илэрсэн явдал. Өдгөө Колумбадаа нэртэй продюсер болоод байгаа Оскар Прадо нь тухайн үед үеийнх нь хөвгүүд Шактай тоглох гэж байнга ирэн шавар хаагаад байсан учраас түүнийг зөвхөн өөрийнх нь гэдэг ойлголт өгөх гэж охиныг өвөртөө оруулсан хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр хөгжилтэй нь аргагүй мэдэгдэж байжээ. Гэхдээ Шакийн хувьд түүнд охин насаа өгөөгүй, тэр нэр хүндийг нь унагах мөн багадаа олон удаа гавлуулж тоглож байсныхаа өшөөг авах үүднээс ингэж худлаа ярьсан хэмээсэн байдаг. Ямартаа ч Шакаас тав ах Оскар тэр үед хөвгүүдийн хүсэл болоод байсан охины толгойг эргүүлж дөнгөсөн нь үнэн аж.
Өсгөлүүн Шак тэр гунигт явдлаас хойш өөрийгөө аль хэдийн эмэгтэй хүн болоод эхэлжээ гэдгээ ч мэдэрч өмнө нь том зорилго, мөрөөдөл байгаа гэдгээ ухааран бүхнийг цааш үргэлжлүүхээр боллоо. Ингэтэл нэгэн өдөр сэтгүүлч Моника Ариас гэх эмэгтэй Шакийг Сони Рекордс-ын эзэн Сиро Варгастай танилцуулж өгчээ. Тэр Ель Прада зочид буудалд тэр том эрхэмийн өрөөнд дуулж үзүүлсэн бөгөөд хоёрхон цагийн дараа гэхэд Сиро түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрчээ. Гэвч тэр өдрөөс эхлэн охины хувьд хичээл сургууль болон хүүхдийн гэх томоогүй, гэнэн зан ааш нь аажмаар гээгдэж эхэлсэн гэж болно. Шак хэдхэн сарын дотор гэхэд өөрийн анхны цомог болох Магия /Magia/-г хэвлүүлэн худалдаанд гаргахад бэлэн болгоод байв. Гэхдээ тухайн үед түүний талаар бас нэгэн таагүй мэдээлэл гарсан нь хөгшин плэйбой Сиро хэн ч танихгүй шахуу хөөрхөн охиныг илт сонирхож эхэллээ, ард түмэн нь нэгэн хайртай охиноо харийн хүний гарт өгчихлөө, охин ч томчуудын тоглоомонд оролцож эхэлээ гэсэн утгатай зүйлүүд байлаа. Энэ бүхнээс үүдэн Шакийн ээж, аав хоёр нь Сиротой биечлэн уулзаж энэ тал дээр ямар нэгэн тайлбар болон охиныг гомдоохгүй гэдэг дээр амлалт өгөхийг хүсчээ. Сиро ч өмнө нь гурван удаа гэрлэж байсан хэдий ч охидтой зууралдаж байх цаг зав өөрт нь огт гардаггүй. Шакийг бол өөрийн компанийхаа олон зуун хүүхдүүдийн л адил үзэх болно хэмээн мэдэгджээ. Үүний дараа охин болон эцэг эхийн ч санаа амрав.
14 нас хүрэх үедээ тэрээр аль хэдийн улсынхаа хамгийн алдартай дуучдын нэгд тооцогддог болоод байлаа. Энэ ч утгаараа тэр онд түүнийг Колумбын нэр хүндтэйд тооцогддог Винья дель Мар хэмээн хөгжмийн их наадамд урихад Шак Мөнгөн цахлай гэсэн шагналыг нь өөрийн зохиосон ERES дуугаараа хүртсэн билээ. Тэнд тэр Пуэрто Рикогийн залуу дуучин Рики Мартинтай танилцсан гэдэг. -Шүүгчид Шакирад саналаа өгсөн. Үнэхээр тэр бол дагина мэт харагдаж байсан шүү. Би өмнө нь ийм дайчин, өөртөө итгэлтэй эмэгтэй хүнтэй учирч яваагүй. Түүнийг жаахан гэж басаж болохгүй юм байна шүү хэмээн Рики шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа дуу алдан мэдэгдэж байв. Тэд ойролцоогоор нэг жилийн турш холбоо, харилцаатай байсан бөгөөд энэ хугацаанд хоёрхон удаа л уулзаж байсан гэдэг. Ингэхдээ тэд байдлыг улам дотно болгож унтаж хэвтэх биш харин мэргэжлийн туршлага солилцох, ах дүүгийн энгийн харьцаа тогтоох гэж оролдсон гэж зарим нэгэн хөндлөнгийн нөхөд үздэг. Харамсалтай нь тэдний тэр сайхан нөхөрлөлийг хэвлэлийнхэн бас паппарацууд устгасан гэдэг. Хөтлөлцөн гудамжаар алхалж байгаа зурган дээр нь буудлаас гараад, далайн эрэг дээрх усны хувцастай зургийг тавиад -сексийн урт удаан шөнийн өглөө нь гэх зэргээр тэр хоёр хүүхдийн харьцаанд тэд л хар мөр үлдээсэн шүү дээ.
Сургуулиа төгсөөд Шак ээжийнхаа хамгаалалтан доор нийслэл Боготад шилжин иржээ. Ирсэн өдрөө л шууд Sony Music студи дээр очиж TҮ GUIA хэмээх сэтгүүлд ярилцлага өгсөн нь бөгөөд түүний дараахан CENPRO ТВ нэгэн ток-шоуныхаа баатар болооч хэмээн урьжээ. Уг сэтгүүлээс Колумбын ТВ Мисс-ийн тэмцээнийг зохион байгуулахад Шакира гол өрсөлдөгчийн нэг байсан юм. Түүний уг сэтгүүлд авахуулсан анхны хагас нүцгэн фото зураг хэдхэн сарын дотор бүх дэлхий даяар тараагдаж Колумбад бас нэгэн төгс сайхан биетэй, дур булаам бүсгүй байна гэдгийг хэдэн зуун сая хүнд мэдрүүлжээ. Тэр ондоо Шак Оны шилдэг жүжигчин мөн Мисс ТВК болсон билээ. Ингээд Боготагийн умард дүүргийн баячуудын хороололд тансаг харшид амьдрах болсон түүний хайрыг Оскар Уолл татах болсон нь тухайн үед олны анхаарлыг дахин татах эхлэв. Ээлжит халуухан дурлалын амтанд шунах болсон Шак болон сүйт залуу хоёр гэрээсээ ч толгойгоо цухуйлгалгүй бараг нэг сар болсон гэхэд та итгэхгүй үү. Энэ удаагийн Оскар нь мөн Барранкильигаас Боготад шилжин ирсэн бөгөөд дурлалд нэлээн хайхрамжгүй ханддаг нөхөр болохыг нь Шак цаг алдалгүй мэдсэн гэдэг. Гэрээсээ хөөгөөгөөгүй ч нэг үдэш согтуу ирэхэд нь 5.000 доллар өгөөд сайн сайхныг хүсэн баяртай гэсэн ажээ. Гэхдээ Оскар нөгөө Оскарын адил дараа нь новшроогүй юм шүү.
Тэр цагаас хойш Шакира өөрийн продюсерийн хамт Америкийг байлдан дагуулах үүднээс энэ улс руу хэд хэдэн довтолгоо хийжээ. Төрөлх хот, Богота хоёр түүний гэр биш харин онгоц Шакийн хоёрдахь гэр мэт болов. Хоёр Америк тивийг холбосон түүний онгоцны маршрут ч бий болсон гэмээр өглөө, өдөр, шөнө заримдаа бүр өдөрт хоёр ч удаа Америк орох шаардлага гардаг байжээ. Энэ үед тэр POLIGAMIA хэмээх рок хамтлагийн экс-гишүүн Густаво Гордильо хэмээх рокертой танилцаад байжээ. Эхнээсээ л Шак дахин бүтэлгүй хайртай учирлаа хэмээн айж байсан хэдий ч үнэхээр тэр хоёрын харьцаа тавхан сар үргэлжлээд төгсгөл болсон юм. Густавогийн танхайдуу зан, сексийн талаарх эрх чөлөөг баримтлах үзэл зэрэг нь Шакд эхнээсээ л таалагдахгүй байсан хэдий ч үүнийг мэдсээр байж яагаад татагдсанаа мэдэхгүй байсан хэмээн тэр тайлбарлаж байв. Бүтэлгүй ээлжит дурлалын асуудал дуусаагүй шахам байхад Шакира тэр оныхоо Винья дель Марын хөгжмийн наадмыг зохион байгуулж өөрийн нэрэмжит Алмаз эрдэнийн гурвалжин /El Prisma de Diamante/ хэмээн шагналыг бий болгожээ. Тухайн үед Колумбад цомгоо хагас сая хувиар борлуулсан түүн шиг дуучин хараахан гарч ирээгүй байсан билээ. Энд тэрээр жүжигчин Освальдо Риостой танилцсан юм. 1997 онд тэд хамтдаа Колумбад нэгэн олон ангит киноны зураг авалтанд оролцсон бөгөөд хоорондоо ямарч хамааралгүй гэдгээ олон нийтэд харуулах гэсэн үүднээс тэд бүгдийг нууцалж байлаа. Гэвч хүмүүс тэднийг бие биедээ хайртай болсон гэдгийг нь эхнээсээ л мэдэрч байжээ. Сүүлдээ тэд Billboard болон Lo Nuestro-гийн шагнал гардуулах ёслол дээр хамт гарч ирсэн нь элдэв таамаглалд өгсөн хариу болсон гэлтэй. Освальдо найз бүсгүйнхээ Бразилид болсон тоглолтонд хамт очсон бөгөөд тэнд Шак хоёр зуун удаагийн тоглолт хийсэн нь Энрика Иглесиас, Луиз Мигель, Аланис Мориссетт нарын амжилтыг эвдсэн явдал болжээ. Тэрхүү аялан тоглолт цаашаагаа Европоор үргэлжилсэн. 1997.10.10-нд Шакира Боготад тухайн аялан тоглолтынхоо хаалтыг хийж амьдралынхаа хамгийн анхны баярт мөчөө гэр бүл найз нөхөдтэйгээ тэмдэглэсэн ч Освальдо түүнээс салж байгаагаа мэдэгдсэн нь үнэхээр эмэгнэлтэй. Бөөн гутрал, гуниг
Тухайн үед Newsweek сэтгүүл бүх цаг үеийн хамгийн азгүй дурлалтангуудын жагсаалтанд Шакираг 55 оруулсан нь сэтгэл санааны бас нэгэн хүчтэй дарамтанд оруулах болжээ. Тэр амьдралаас юу ч хүсээд байхааргүй нэгэн болсон уу. Хэдэн зуун шагнал тэр дунд нь гурван ч Грэмми Тэгвэл мөнхөд хайрлах эр хүн, хань ижлийг тэр хүүхэд байхаасаа л хайгаад олоогүй өдий хүрсэн. -Од биш байсан бол миний бүх амьдрал Боготад хэвийн л байх байсан. Дөрвөөс таван хүүхэдтэй, үдэш бүр тэдэнтэйгээ хамт хооллоод л Хөгжилтэй байх байсан даа хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Эрчүүд таныг яагаад голоод байна гэсэн асуултанд тэр -Намайг голох биш би харин голоод байгаа юм биш үү. Харин надад сонголт л алга даа. Найзууд болон надад хайртай дуртай гэдэг байсан хөгийн новшнууд миний биеийн бүх л хэсгийг хөгжил сайтай гэдэг ч би тэр болгонд нь одоо хууртаад байхааргүй хашир суусан. Яахав надад хайртай, намайг хүндэлдэг шүтэн бишрэгчид маань сохор эмэгтэй гэж хэлвэл би лав гомдохгүй хэмээн тэрээр хамгийн сүүлд өгсөн яриандаа хэлжээ.
Р.Слава
Оллоо.мн