Универсиадын хяналтын хороонд Монголын төлөөлөгч ажиллана.

Универсиад их наадмыг зохион байгуулах ажилд БНХАУ-ын Зохион байгуулах хорооны мэргэжилтэн 10,000 гаруй хүмүүсээс гадна олон орны спортын мэргэжилтэнүүд өөрсдийн ажлын чиглэлээр наадмын үеэр ажиллах юм. Тэдгээр олон улсын байгууллагын багийн бүрэлдэхүүнд Монголын иргэн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын оюутны спортын холбоо / ОУОСХ/-ны хяналтын хорооны гишүүн Д.Жаргалсайханыг урьж ажиллуулахаар Олон улсын байгууллага, их наадмын ЗБХороо шийдвэрлэсэн байна.

Өвлийн энэхүү их наадмын тэмцээнүүд гурван хотод нэгэн зэрэг болно. Тэрээр Маоершан хотноо Перу улсын иргэн Эдуардо Рамирез Ленсигийн хамтаар хяналтын хорооны гишүүний үүрэг хүлээн ажиллах юм. Энэ хотод биатлон, снобордын тэмцээн болно. Харин Монголын баг тамирчид Харбин хотноо болох тэшүүр, шорт трейкын тэмцээн, Яабули хотын цанын баазад зохиогдох цана, уулын цанын тэмцээнүүдэд оролцно.

Энэхүү урилга ирүүлсэн нь түүний хувьд хоёр дах олон улсын байгууллагын томилолт бөгөөд өмнө нь 2008 оны 9 сард ОХУ-ын Казань хотноо болсон дэлхийн оюутны аваргын шалгаруулах боксын 3 дах удаагийн тэмцээн дээр ажилласан туршлагатай гэнэ. Хяналтын хорооны гишүүд нь тэдгээр оронд болж байгаа тэмцээнд оролцох тамирчдын бичиг баримтыг шалган тэмцээнд оролцох эрхийн үнэмлэхийг (мандат) олгож баталгаажуулдаг ба тэмцээнүүдийн явцад хяналт тавин ажилладаг байна.. Тэрээр энэхүү албан тушаалд 2007 оны 10 сарын 26-28 ны өдрүүдэд Бельгийн Брююсель хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны ээлжит хурлаар 2007-2011 он хүртэл хугацаанд сонгогджээ.

ОУОСХ-ны Хяналтын хороо нь нийтдээ 24 орны 24 гишүүдтэй бөгөөд энэхүү наадамд тус хорооны есөн хүн Харбинд /4 хүн/, Ябули хотноо /3 хүн/ тус тус ажиллах болжээ.

/ Зураг дээр Д. Жаргалсайхан нь ОХУ-ын Татарстан улсын Ерөнхий сайд, 2013 онд Казань хотноо болох зуны Универсиад наадмын ЗБХорооны дарга Рустам Минникхановын хамт/

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button