Резингүй трусик
Хэрвээ бидний эмээ нар өвдөгөө хүрсэн татуургатай дотоож хэрэглэж байсан бол өнөөгийн охид бүсгүйчүүд нөгөөх алдарт далдуу модны навч мөт стринг хэрэглэх болсон. Дотоожний цоо шинэ загвар Британийн дэлгүүрүүдээр худалдаалагдах болоод удаагүй байна. Хамгийн гол нь ийм төрлийн дотоожийг үдшийн даашинз, нимгэн өмд болон наран шарлагийн газарт хэрэглэх нь тун зохимжтой аж. Бусад дотоож шиг хувцасны цаанаас гэрэлтэж харагдахгүй, наранд бие шарахад ямар нэгэн судал, ор гаргаад байхгүй дээрээс нь дэндүү секси харагдуулдаг байна. Ашигтай бас шинэлэг л санаа юм. Бүсгүй та ийм навчтай бол ч хэний ч харааг булаах байх даа.
Р.Слава
Оллоо.мн