Байгаль орчны менежментийн таван шилдэг бүтээл
Асуулт Байгалийн чухал нутгууд гэж юу вэ? Монголд Байгалийн чухал нутгууд, тэдгээр нь хаана байдаг вэ? Монголд хэдэн байгалийн чухал нутгууд аюулд өртөөд байгаа юм бол? Байгалийн чухал нутгуудын хэд нь танай уурхайтай ойр байрладаг вэ? Манай аймагт хэдэн байгалийн чухал нутгууд байдаг юм бол? Ашигт малтмалын хэдэн лиценз 2008 оны байдлаар олгогдоод байна ? Хэдэн тусгай хамгаалалттай газрын хил уурхайтай давхацдаг юм бол? Байгалийн чухал нутаг дээр жуулчны бааз байгуулж болох уу ?
Илтгэлийн талаар Монгол улсад зах зээлийн эдийн засгийн шинэтгэл үргэлжилж, эдийн засаг эрс хурдацтай өсөхийн зэрэгцээ байгаль орчинд урьд өмнө үзэгдэж байгаагүй дарамт, бэрхшээл бүхий нэгэн шинэ үед шилжин орлоо. Үүнтэй холбоотойгоор байгаль хамгаалалд чухал газар нутгууд хэмээн цогцод нь нэрийдэж буй улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд, тахилга шүтлэгтэй уул ус, олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан нутгууд, даян дэлхийд ач холбогдол нь хүлээн зөвшөөрөгдсөн шувуудад чухал газрууд зэрэгт учирч болзошгүй бэрхшээлүүдийг үнэлэх, хамгаалалтыг баталгаажуулах асуудлыг улам бүр сайжруулах, гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, нөхөн тэнцвэржүүлэх зарчим, арга барилыг өөр улс орнуудад хэрэглэгдэж байгаа шилдэг туршлагуудаас жишээ аван танилцуулах ажлыг юуны түрүүн хийх шаардлагатай болсон. Ийм шаардлагын үүднээс Дэлхийн банкны санаачлагаар Монгол орны байгаль хамгаалалд чухал дээрх газар нутгуудад уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын зүгээс учирч болох нөлөөллийг тодорхойлох, улмаар аливаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан зөвлөмж бүхий судалгааны ажлыг Bird Asia байгууллагаар гүйцэтгүүлсэн болно.
Хэнд зориулагдсан Байгаль орчин, эдийн засгийн салбарын бүх мэрэгжлийн байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк санхүүгийн байгууллага/ корпорациуд, гадаад дотоодын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд, төрийн бус байгууллага, судлаачид, хувь хүмүүст зориулагдав .
ЛАВЛАХ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТҮШИЦ НУТГУУД Монгол дахь Шувуудад Чухал Газрууд
Асуулт Шувуудад чухал газар /ШЧГ/ гэж юу вэ? ШЧГ гэж тусгай хамгаалалттай газрууд уу? Шувуудад чухал газруудыг хэрхэн сонгодог вэ? Монголд хэдэн ШЧГ, хаана байдаг юм бэ? ШЧГ-д аялал жуулчлал хөгжүүлж болох уу? ШЧГ-ын ач холбогдол? Манай дэлхийд ховордож буй шувууд хэд байдаг юм бэ? Дэлхийд ховорож байгаа реликт цахлайг би хаана харж болох вэ? мэт асуултуудад уг лавлах хариулах болно.
Нийт 105 хуудастай, 145 зурагтай энэхүү лавлахыг байгаль орчныг хамгаалах салбарын бүх байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк санхүүгийн байгууллага, корпорациуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны салбарын байгууллагууд, судлаачид, аянчин жуулчид, ард иргэдэд зориулагдав. Дэлгэрэнгүйг www.wscc.org.mn/iba.html сайтаас үзнэ үү.
ГАРЫН АВЛАГА Монголын бурханы шашинтнуудын байгаль хамгаалах үйл ажиллагаа.
Номын тухай 1990 оноос эдүгээг хүртэл Монгол орны байгаль хамгаалах салбарт олон байгууллага шинээр үүсэн бий болж орчны бохирдлыг бууруулах, сүйрлийн ирмэгт хүрээд байгаа ой модны асуудалд олны анхаарлыг хандуулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ан амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн ч эдгээр байгууллагуудаас Монголын нийгэмд хамгийн нөлөөтэй, өргөн цар хүрээтэй
салбарын нэг болох бурханы шашны сүм хийдүүдтэй хамтран ажиллах харилцаа тогтоосон нь тун цөөхөн ажээ. Энэхүү гарын авлага нь тэдгээрийн сүм хийдүүдтэй хамтран явуулсан үйл ажиллагаануудын тухай дэлгэрэнгүй өгүүлэхийн зэрэгцээ Монголын лам, хуврагууд хийгээд бурханы шашины зан заншил, тэдгээрийн байгаль хамгаалах гүн утга агуулга, холбоо харилцааны тухай ойлголтыг уншигчдад өгөх юм. Түүнчлэн энэ гарын авлага нь сүм хийд, лам хуврагуудтай байгаль хамгаалах үйлсэд хэрхэн хамтран ажиллах тухайд бичигдсэн хамгийн анхны лавлагаа бөгөөд бурханы шашны уламжлалт байгаль хамгаалах арга зам нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын байгууллагуудын хувьд юуны учир чухал судлагдахуун болох талаар тайлбарлан таниулах юм. Гарын авлагыг Шашин ба байгаль хамгааллын холбоо олон улсын төрийн бус байгууллага, Монголын Бурханы Шашинтны Төв-Гандан Тэгчэнлингийн хийд хамтран бүтээсэн бөгөөд Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Дэлхийн Банк болон Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй Байгаль орчны шинэчлэл-2 төслийн хүрээнд санхүүжүүлсэн болно.
Хэнд зориулав Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж буй гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, бурханы шашны сүм хийд, олон нийтэд зориулав.
IҮ. АРГАЧИЛАЛ УСНЫ ХИМИЙН ШИНЖИЛГЭЭ Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй Байгаль орчны шинэчлэл-2 төслийн хүрээнд боловсруулан гаргав.
Номын тухай Манай оронд сүүлийн жилүүдэд хотжилт, аж үйлдвэржилт, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас гадаргын болон газрын доорхи усны эх үүсвэр, усан орчин ихээр бохирдож, хүн амын унд ахуйн хэрэгцээ болоод бусад ус хэрэглэгч, ашиглагчдын чанарын шаардлагад нийцэхгүй болох, нөөц нь хомсдох
асуудал тулгарах боллоо. Усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах талаархи төрийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг бодитой тооцож илэрхийлэхэд усны чанар, бохирдлын талаархи бодит тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтой болно.
Ийм тоон мэдээг хяналт-шинжилгээний нягтрал сайтай сүлжээ, өндөр хүчин чадалтай лаборатори, мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байж бүрдүүлэхийн зэрэгцээ оновчтой, хүчин чадалдаа дүйхүйц зөв арга зүйгээр хөтлүүлэн, сүлжээний хувьд нэгдмэл шинжилгээний аргачлал, дэгтэй чанарын хяналтыг мөрдүүлж бий болгоно. Усны чанарын талаархи баталгаатай, нарийвчлал сайтай үнэн зөв мэдээг гарган авах үндэс болсон усны химийн шинжилгээний уг нэгдсэн аргачлалын I ба II бүлэгт усны сорьц авах цэгийг сонгох, сорьцын төрөл ангилал, сорьц авах ба бэхжүүлэлт хийх, задлан шинжилгээ хийх зэрэг усны чанарын хяналт-шинжилгээний бүх техник арга ажиллагааг хамруулж, III бүлэгт орчин үеийн нарийн мэдрэмтгий зарим аналитик багажийн талаархи мэдээллийг оруулж, асуудлыг цогцоор нь авч үзсэн. Усны чанарын хяналт-шинжилгээний болон усны бохирдлын хяналтын байгууллага, лабораториуд, тэдгээрийн инженер, техникийн ажилтан, усны химийн задлан шинжилгээ хийдэг сургалт, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, хяналтын нийт лабораторийн химич, шинжээч судлаачид, оюутан сурагчид зориулсан болно.
Ү. Монгол орны биологийн төрөл зүйлийн ONLINE мэдээллийн сан Дэлхийн банкны Байгаль орчны шинэчлэл -2 төслийн хүрээнд Монгол орны биологийн төрөл зүйлийн мэдээллийн санг боловсруулав. Өнөөгийн байдлаар Монгол орны загас, хоёр нутагтан, мөлхөгчид, хөхтний бүх мэдээллийг цуглуулсан. 2010 оны эцсээр гэхэд Монгол орны шувуудын мэдээллийн санг хийж дуусгаснаар Монгол орны бүх сээр нуруутан амьтдын мэдээллийн сан бий болох юм. Тус мэдээллийн сан нь Монгол орны биологийн төрөл зүйлийн хамгааллын үр ашигтай төлөвлөгөөг боловсруулахад үндсэн суурь мэдээлэл болох бөгөөд Зүйлүүдийн тархалт Хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл Зүйлүүдийн хамгаалагдсан байдал Устахад хүргэж буй хүчин зүйл Популяцийн чиг хандлагын талаарх мэдээллийг тус тус агуулсан.
Мэдээллийн сангаар сарнисан мэдээллүүдийг цэгцэлж, Монгол оронд үндэсний хэмжээний үр дүнтэй хамгааллалтын арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэх болно. Ялангуяа тархалтын мэдээллийг ашигласнаар тодорхой газар нутагт эдийн засгийн хөгжлийн сөрөг нөлөөллийг тодорхойлох, учруулж буй сөрөг нөлөөлийн түвшин, зүйлийн индэмик байдал болон зүйлийн баялаг өндөртэй нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай газар нутгийг тодорхойлоход үндсэн суурь мэдээлэл болох юм.
Энэхүү онлайн мэдээллийн санг олон нийтэд ашиглахад хялбар, хамгааллын менежментийг төлөвлөх, аливаа мэдээллийг оновчтой, үр дүнтэй хайж олохоор бүтээсэн болно. Хөгжлийн төсөл хэрэгжүүлэгч талд сонгосон нутаг дэвсгэрт нь ямар зүйл байгаа, устсан болон устаагүй эсэхийг тооцоолох боломж олгоно. Энэхүү олон талт, үйл ажиллагаа бүхий мэдээллийн санг интернет-д байрлуулсан.