Жонни Депп Тэдний хоолойг хэрчих амархан байсан

Тим Бартоны Суин Тодд Флит Стритийн чөтгөрийн үсчин хэмээх үлгэрийн сэдэвт инээдмийн мюзиклээрээ Алтан бөмбөрцөг-ийн эзэн болсон. Тэрээр удахгүй болох гэж байгаа Оскар-т оны шилдэг эрэгтэй жүжигчин гэх гол номинацийн хамгийн ширүүн өрсөлдөгч байх болно.

-Жонни, таны дүрүүдийг ажиглаад байхад нэг л тийм азгүй эсвэл тэрслүү нөхөр л санаанд буугаад байх юм?

-Үнэндээ бол энэ чинь яг л нэг сугалааны төрлийн тоглоом гэсэн үг. Тэр бүх этгээд гаж дүрд тоглоно гэдэг миний хувьд их аз завшаан. Миний дүрүүд эрс тэс. Жишээ нь Хайчин гарт Эдвард-ын Эдвард байна.

-Та өөрийнхөө киноны фанат мөн үү?

-Өөрийгөө кинон дээрээс харна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Өглөө шүдээ угааж байхдаа толинд өөрийгөө хардаг шиг л өдөр болгон тэдгээрийг үзэх дуртай шүү. Өөрийгөө огт өөр хүнээр харна гээд та төсөөл дөө.

-Та өнөөгийн Холливудын талаар юу бодож явдаг вэ?

-Би Холливудын нэгэн бараа болчих бий гэхээс үхтлээ айдаг. Од болж хүндлэгдэх дургүй дээ.

-Та ер нь Америкийн талаар нэг ч муу үг хэлэхгүй юм аа?

-Америк бол тэнэг, дарангуйлагч орон. Гөлөг шүдээ ургахаар эзнээ хазалдаг болдог шиг. Харин Европ гэдэг бол огт өөр орчин. Урлаг, түүхээрээ үнэхээр бишрүүлэх зүйлтэй тив. Америк бол зүгээр л кинонд тоглох зураг авахуулахад л сайхан гэмээр юм уу даа. Тэнд би зөвхөн ажилладаг бол Европт би амардаг. Ванесса бид хоёр франц дэндүү хайртай. Мөн Мальт, Сицилийг үгээр хэлэхийн аргагүй.

-Өөрийг чинь нэр алдартай болсноос гэр бүлийнхний чинь ойлголт, дэмжлэгт өөрчлөлт гарсан уу?

-Гэр бүл гэдэг миний гэгээн шүтээн. Би одоо эхнэр хүүхдийнхээ төлөө амьдарч байна. Эцсийн эцст би энэ хорвоо дээр юуны төлөө амьдарч байгаагаа мэдэрсэн. Гэр бүлтэй юуг ч харьцуулашгүй. Түүнийг хамгаалахын тулд би юугаа ч зориулахад бэлэн. Тэд маань л надад амьдралыг дахин бэлэглэсэн шүү дээ. Өглөө болгон охиныхоо сахиусан тэнгэр гэмээр гэрэлт царайг харах мөч удаан үргэлжлээсэй л гэж бурханд залибардаг.

Та Ванессатай удаан хугацаанд үерхэлээ. Тэгвэл юу таныг ийм удаан хугацаанд түүнтэй найз байхад нөлөөлсөн бэ?

-Хамгийн гол нь бид хоёр бие биендээ туйлын үнэнч.

-Ванессатай одоог хүртэл гэрлээгүй байгаа. Хурим удахгүй болох байхаа?

-Би хамт амьдарч эхэлсэн өдрөөсөө л өөрсдийгөө эхнэр нөхөр болсон гэж үздэг. Ингэхдээ харьцаагаа хэзээ ч худал хуурамч биш байлгахын төлөө л байсаар ирсэн.

-Та гэр бүлтэй байнга аялдаг. Үргэлж аян замд явах тийм амар байдаг уу?

-Би нэг газар удаан амьдрах дургүй л дээ. Том болж бие даан амьдарч чаддаг болсон үеэс л энэ хобби маань эхэлсэн гэж болно. Эцэг эхтэйгээ ч байнга аялдаг байсан. Хүүхдэд энэ маш хэрэгтэй гэж үздэг. Амьд байгаа дээрээ тэдэнд дэлхийг үзүүлье л дээ.

-Холливудын од таньд цаг зав тун бага байдаг байх. Тэгвэл долоо хоног амар гэвэл та яг хаашаа явах вэ?

-Энэ өвөл бид Сент Морицед очиж цана чаргаар гулгасан. Хүүхдүүдэд маань их таалагдсан. Тэнд Оросуудтай танилцсан. Орос хүн гэдэг архиа уудаг, тансаг амьдрахыг хүсдэг энгийн ард түмэн шиг санагддаг. Тэгэхээр дараагийн удаад тэр орныг зорих болов уу. Тэд немц, польш, украинчуудаас огт өөр юм билээ.

-Мөнгө таны хувьд юу вэ?

-Тэр зүйл бол эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдлын түвшинг тодорхойлж өгдөг хүчирхэг зүйл. Гэр бүл санхүүжилт сайтай байх хэрэгтэй. Жишээ нь би мөнгөгүй бол тэр ууланд очиж оросуудтай архи уун, хүүхдүүдээ цанаар гулгуулах байсан гэж үү?

-Танд олон л кино зохиол ирдэг байх. Тэгвэл сонголтыг хэрхэн хийдэг бол?

-Би зохиолын эхний гурван хуудсыг л эргүүлээд энэ минийх мөн эсвэл биш гэдгийг хэлчихдэг.

-Суини Тодд-ын талаар ярилцья л даа. Энэ алуурчин үсчингийн дүрийн ачаар та дуулсан. Сэтгэгдэл ямар байна?

-Юу хэрэгтэй юм тэрнийхээ нэгийг л би хийсэн. Гэхдээ би олон жилийн өмнө Плакса хэмээх мюзиклд тоглож байсан. Харин тэнд би дуулаагүй. Тэгэх боломжийг олгоогүй гэх үү дээ. Тим Бартон зоригтой хүн учраас намайг дуулуулсан. Дуулах гэдэг их таашаал өгдөг юм билээ. Ингэхийн тулд би ганцаараа дуулах урлагаар их хичээллэсэн.

-Тэгвэл хүмүүсийн хоолойг хэрчих таалагдсан уу?

-Юу гэнэ ээ? Гэхдээ тэднийг алах амархан байсан л даа. /инээв/

-Та цагтаа The Kids гэдэг хөмтлөгч хөгжимчин байсан. Тэгвэл энэ шинэ мюзикл таныг дахин хөгжмийн урлагт татах нөлөө үзүүлсэн үү?

-Би одоо ч гэсэн хөгжимчин. Хөгжмийн зэмсэгт туйлын хайртай. Ялангуяа гитар уу

-Тим Бартон та хоёр зургаа дахь кинондоо хамтран ажиллаа. Тэгвэл зургийн талбай дээр та хоёрт муудалцах тохоиолдол гарч байв уу?

-Үгүй ээ, бид жинхэнэ анд нөхдийн холбоотой. Тэр надад яг л төрсөн ах шиг ханддаг. Миний гэр бүлийн нэг гишүүн шүү.

-Танд амжилт хүсье!

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button