Өрмийг нь хамаад хусмыг нь үлдээх үү?
хугацаагаар шахаж дарамтлахгүй байхыг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт эрмэлзэж буй. Тэгээд ч Хоёр толгой-н хэлэлцээрийн ширээний ард Монголын эдийн засгийн хэтийн төлөв, улс орны хувь заяа шийдэгдэж байгаа учир долоо хэмжиж, нэг огтлохгүй бол сэтгэл ханамжийн баталгаа сэмхэн алдуурах нь мэдээж. Монголын талыг төлөөлж буй JP Morgan, Дойче банкны зөвлөхүүд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулсан Ажлын хэсэгт адармаатай ачаа оногдоод байгаа нь үнэн.
Учир нь Хоёр толгой-н хэлэлцээр үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, төрийн бодлогын хар хайрцаг гээд эдийн засаг, нийгмийн асуудлаас хэтийдсэн том сэдвүүдийг давхар хөндөж буй билээ. Хэлэлцээрийн энэхүү шийдвэрлэх үед Тавантолгойг тойрсон зарим нэгэн сонирхолтой мэдээллийг сонжъё. Судалгаагаар зургаан тэрбум тн-ын нөөцтэй нь тогтоогдсон Тавантолгойн орд газраас жилд 20 сая тн нүүрс олборлох төлөвлөгөө байдаг юм билээ. Нийт нөөцийн 30 хувь буюу хоёр тэрбум нь коксжих нүүрс аж. Тавантолгойн орд газрын нөөц ашиглалтын техник, эдийн засгийн үнэлгээг ОХУ, Болгар, Монголын мэргэжилтнүүд гаргасан бөгөөд хожим Канадын Norwest компани манай Засгийн газрын хүсэлтээр мөн энэ тооцоог хийж байжээ. Уг орд газарт бас нэгэн давуу тал байгаа нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд даруй дөрөв дахин өссөн мэдээ юм. Ашигт малтмалын бусад түүхий эдийн үнэ огцом хурдтай уруудаж буй энэ үед хар алт ханшаа хадгалсаар байгаа нь Монголын Тавантолгойг дэлхийн анхаарлын бүсэд оруулсан гэж хэлж болно. Бидэнд байгаа мэдээллээр асар их баялагтай уг орд газрын гол хэсэг буюу коксжих нүүрсний нөөц уул уурхайн акул компаниудын анхаарлыг татаж, хэлэлцээр үүнийг тойрон өрнөж буй бололтой. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумд орших Тавантолгойн орд газар үндсэн хэсэг буюу Цанхи, Ухаа худаг, Зүүн, Бор толгой Баруун наран гэсэн таван талстаас бүрддэг. Гэхдээ Тавантолгойн коксжих нүүрсний нөөц бүхий гол буюу төв хэсгээс бусад хоёр захын хэсэг нь нарийн судалгаанд хамрагдаагүй, нөөцийг нь нарийвчлан тодорхойлоогүй гэдгийг судлаачид хэлж байх юм. Хэрэв энэ үнэн бол Тавантолгойн орд газрын өрмийг нь хамаад хусмыг нь үлдээхэд ойрхон ирсэн аж.
Коксжих нүүрсний нөөц нь Тавантолгойн эрчим хүчний нүүрсийг үнэгүйдүүлээд байна уу дээ гэсэн хар төрсний учир ийм. Нүүрснийхээ нөөцөөр гайхуулж буй энэ орд газрыг тойрон өрнөх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг Оюутолгойгоос салгаж ойлгох утгагүй.
Хоёр толгой-н дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдсэнээр зардал хэмнэж, ашигт малтмалаас олох ашгийг өндөрсгөх боломжтой. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн зууны дунд үеэс судлагдсан Тавантолгойн нүүрс хожим нээгдсэн Оюутолгойн орд газрын дуулиантай хамт үнэд орсон нь нууц биш. Түүнээс биш төмөр зам байтугай машин зам цөөхөн хүрсэн зах хязгаар нутгийн дэд бүтцийн асуудлаас төлөвшөөн дайжсаар өнөөг хүрсэн түүх бас бий. Ийнхүү цагийн уртыг элээн, эдүгээ үнэд орж буй Тавантолгойн тухай бид юу мэдэх билээ. Цанхи, Ухаа худаг, Бортолгойн хэсгийг нарийвчлан судалсан боловч боломжийн хүрэн нүүрсний нөөцтэй байж болох Баруун, Зүүн хэсгийг голж орхисон нь судлаачдын баримт, мэдээллээс харагдаж байгаа.
Судалгаанд хамрагдалгүй үлдсэн энэ хэсэгт коксжих бус, эрчим хүчний жирийн нүүрсний багагүй нөөц байж болох юм гэсэн таамгыг мэргэжилтнүүд дэвшүүлсээр иржээ. Цанхи, Ухаа худаг, Бортолгойн хэсгийг нарийвчлан судалсан боловч боломжийн хүрэн нүүрсний нөөцтэй байж болох Баруун, Зүүн хэсгийг голж орхисон нь судлаачдын баримт, мэдээллээс харагдаж байгаа. Судалгаанд хамрагдалгүй үлдсэн энэ хэсэгт коксжих бус, эрчим хүчний жирийн нүүрсний багагүй нөөц байж болох юм гэсэн таамгыг мэргэжилтнүүд дэвшүүлсээр иржээ.
Өнөөдрийн байдлаар нэг тн коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш 150-300 ам.долларт хэлбэлзэж буй. Харин нэг тн хүрэн нүүрс 10 гаруй ам.доллараар үнэлэгддэг ханштай. Хэдийгээр коксжих нүүрстэй харьцуулахад тун хямдхан үнэтэй боловч хүрэн нүүрс нь мөн л зүгээр хаячихаж болохгүй чухал түүхий эд. Тиймээс Тавантолгойн судлагдаагүй захын хэсгийг эргэлтэнд оруулж, чулуу болгохын төлөө Ажлын хэсэг анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Мэдээж, орд газрын гол дээж болох, судалгаа нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон талбайг бодоход тэрхүү хаягдсан хэсгийг судлахад цаг хугацаа хөрөнгө мөнгө харьцангуй их шаардагдана. Тодорхой хэмжээгээр хайгуулын ажил өрнөнө. Тийм боловч нүүрсний гол судлаа бараадан оршиж буй эл мартагдсан хэсгийг олж нээн, тэндээс нүүрс ачаалж чадах чадалтай, хөрөнгөтэй нэгнийг олох нь Хоёр толгой-н хэлэлцээрт Монголын талыг төлөөлж буй Ажлын хэсгийн анхаарлаа хандуулах учиртай бас нэгэн сэжүүр билээ. Ингэж чадвал коксжих нүүрсний асар их нөөц нь Тавантолгойн эрчим хүчний нүүрсийг үнэгүйдүүлэх биш, харин ч дайвар байдлаар үнэд хүргэх шалтгаан болох юм.
Нөхцөл байдлаас харахад Тавантолгойн бүрдэл болох таван талст-ын гурвыг нь бид олон жилийн туршид хангалттай судалж олборлоход бэлэн болжээ. үлдэж байгаа хэсгүүдийг судалгаанд хамруулан хайгуулын ажлыг эхлүүлчихвэл Таван толгой сая бүрэн утгаараа хаалгаа дэлгэх учиртай.