Үзэсгэлэнт Моника Беллуччигийн хувийн зөвлөгөө
Тэр бага зэрэг хоцорлоо
Парисын 14-р тойрог. Дулааны хэм 35 градус. Бид студидээ суугаад түүнийг тэвчээртэй хүлээцгээж байлаа. Моникагийн бие төлөөлөгч утасдаад түүнийг ирж яваа талаар хэллээ. Сайхан бүсгүй маань үд дундад ирэв. Хар шилтэй, өндөр өсгийтэй гутал дээр хөхөө ил гаргасан задгай энгэртэй хар даашинз өмссөн нь зохисон гэж жигтэйхэн. Тэрээр итали аялгатай англи хэлээр -Миний хувьд их хүнд шөнө байлаа. Охин маань бүр 39 хүртэл халуураад. Бурхан минь хэмээн тэр биднээс уучлалт гуйлаа. Түүний үсчин Жон Нолле дөнгөж түүний үсэг ороон янзалж байв. -Ер нь би үсээ байнга өөрчлөх дуртай шүү. Ялангуяа челк их зүгээр санагддаг гэснээр бидний яриа эхэлсэн гэж болно.
Примеркээ үзэх
Моника бусдын дэргэд хувцасаа тайлаад шинэ загварын примеркээ үзэхдээ огт ичиж санаа зовдоггүй юм билээ. Сэтгүүлийн зураг авахуулах хувцасаа сонгож байлаа. Тэр Испаниас дөнгөж ирээд байсан. Каннын кино наадмын марафоны дараа алжаалаа тайлсан нь тэр байх. -Би наранд дуртай. Нар бол амьдрал. Ихэнх жүжигчид цагаан арьстай байдаг. Тиймээс тэдэнд нарны туяа нэвт шингэснээс сэвх гарах магадлал их байдаг. Миний хувьд нэг олдох амьдралдаа сайхан харагдахыг хүсдэг. Нарны гэрлээс Д витаминыг зохих хэмжээгээр авах ёстой. Харин хамгаалалтын тухайд гэвэл SPF 25 хэмээх тосыг хэрэглэдэг дээ хэмээн Моника эхний зөвлөгөөг өглөө. Түүний нүүр болон хувцаслалтыг ажилтнууд маань янзалсаар байв.
Өөрийгөө сайн мэдэх хэрэгтэй
-Юу хүссэнээ л хий дээ хэмээн тэрээр аялгатай англи хэлээр гоо сайханчдаа зөвшөөрөл олголоо. Моника нэг их будаг нүүрэндээ нялуулахыг хүсэхгүй байв. Хөмсөгөө тодруул, нүдээ цоглог харагдуулахын тулд сормуусаа эргүүлж контур хийн, зовхиныхоо дээгүүр үл мэдэг тень тавиулаад бараг болчих шиг болов. Тэр толинд өөрийгөө хараад -Контурын жаахан уртасгачих. Тэгвэл арай зөөлөн харагдах юм шиг байна. Ер нь бол би зовхиороо оролдох их дургүй. Богино хугацаанд унжиж, арьс нь сулардаг гэлээ. Тэр өөрийгөө мэргэжлийнхнээс ч илүү мэдэх юм. Зураг авалт эхлэхийн өмнөхөн нүүр будагч стилистууд түүнд Rouge Dior-ийн даашинз өмсүүлэхээр сонгосноо авчирлаа.
Тод өнгийн уруулын будагнаас ичих хэрэггүй
Уруул будах гэдэг бол эротик төрх бий болгох нэг гол хүчин зүйл. Тачаангуй бас мэдрэмтгий байх. Кинон дээр бол энэ хэсгийг их харуулдаг. Тэгвэл амьдралыг киноноос хол хөндий зүйл гэж ойлгож болохгүй. Охин маань намайг уруулаа ямар өнгийн будгаар, хэрхэн будсаныг байнга сонирходог. Энэ бол эмээ, ээж нараас минь өвлөгдөн ирсэн эмэгтэй хүний төрөлхийн зөн совин. Би эмээгээ 80 настай байхдаа гадагшаа гарах болгондоо уруулаа буддаг байсныг тод санаж байна. Тэр өөрийгөө урьдын адил сайхан, залуу харагдуулахыг л хүсдэг байж шүү дээ. Тиймээс хэн ч гэсэн уруулаа зөв сайхан будаж, тод өнгөнөөс аль болох айхгүй байхыг хичээх хэрэгтэй. Бусдын анхаарлыг татаж чадаж байна гэдэг та сайхан харагдаж байна л гэсэн үг. Хурц өнгийн будагтай уруул ямар нэгэн татан дуудаж байна гэсэн утгатай юм Моника.
Өөртөө итгэлтэй бай
Дэлхийд зартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани өөрийн сурталчилгааны кампанит ажилдаа залуу жижигчдийг биш харин нас тогтсон хатагтай нар болох Шэрон Стоун, Моника Беллуччи нарыг сонгожээ. Магадгүй нас тогтсон жүжигчин эмэгтэй залуу загвар өмсөгчөөс илүү мэдрэмжтэй байж болох юм. Тэд бол дурлаж, салж, төрж бас гоо сайхныхаа төлөө тэмцэж үзсэн хатагтай нар байдаг л даа. 20 настайдаа сайхан харагдах байдаг л зүйл. Харин 35 бүр 45 хүрчихээд гоо сайхан байна гэдэг бол амьдралын эрч хүч түүнээс мэдрэгдэнэ. Ер нь 40-н нас гэдэг бол амьдралын тал нь шүү дээ. Залуудаа би их зүйлээр хичээллэдэг байлаа. Гэр бүлийнхэн маань ч үүнийг хорьдоггүй байсан. Спорт амьдралын минь салшгүй хэсэг. Одоо ч надад хичээллэх зав зай гардаг
Киногоо байнга үзэх
Кино ертөнцөд түүнийг амжилтанд хүргэсэн зүйл нь бол дур булаам хөх /түүний хөхний хэмжээ нь 90В/ болон нарийхан бэлхүүс ч гэж үзэгсэд их байдаг. Бие барьсан даашинз өмсөхдөө тэрээр амьсгаагаа хянах шаардлагатай болдог гэнэ. Цахилгааныг нь татахад хоёр хүний хэрэг гардаг. Кинон дэр өөрийн биеэ хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой байдаг аж. Бэлхүүс таргалсан уу хөх нь унжсан уу өгзөг нь язарч байна уу гээд өөгөө сайн хардаг.
Өөрийгөө үнэл
Ава Гарнер, София Лорен, Клаудия Кардинале нарийн адил Моника хар нүдтэй, хүрэн үстэй бүсгүй. Өөрийнх нь хэлснээр бол ийм төрхтэй жүжигчин бүсгүй их ховор байдаг гэнэ. -Сүүлийн үед дандаа л шаргал үстүүд гарч ирэх болж. ТВ, сэтгүүлээр гээд л Холлиувадад хэдэн хүрэн үстэн байдаг вэ гээд хэл л дээ? Хоёр, гуравхан л байгаа даа. Олон биш ээ Тэрээр ингэж хэлээд Кэтрин Зета-Жонс, Пенелопа Круз хоёрыг нэрлэв.
Ол тэгээд хэзээ ч битгий бууж өг
Моника гэрлийн чийдэнгийн урд ирээд зогслоо. Бүгд чимээгүй болов. Тайзан дээр примадонна зогсож байна. Огт ядраагүй, үзэсгэлэнт дагина. Тэрээр нүдээ анин анхаарлаа төвлөрүүлэн мэргэжлийн загвар өмсөгч мэт л байрлал, позыг гайхалтай авч байна. Өөрийгөө нээсэн түүнд одоо юу ч саад болохгүй мэт. 20 настангууд, нөгөө шаргал үстүүд түүнтэй харьцуулах зүйл огт биш. Гэрэл зургийхаа талаар тэр дотроо бодон өөр өөртөө найруулагч болчихсон мэт. Үүнийг л жинхэнэ мэргэжилтэн гэх байх даа. Браво, Моника!
Р.Слава
Оллоо.мн