Карла Бруни гэр бүлийн шилтгээгээ есөн саяар заржээ
Эртний мебель эдлэл, гайхалтай интерьер бүхий 40 өрөөтэй Castello di Castagneto Po хэмээх уг шилтгээ нь Италийн Турин хотод байрладаг бөгөөд худалдах үнэ нь анх 10 саяас яригдаж эхэлсэн гэнэ. Францын тэргүүн хатагтайн эцэг болох аж үйлдвэрийн салбарын тэрбумтан Альберто Бруни Тедекси уг шилтгээг бүр 1954 онд худалдан авч байжээ. Карлагийн ээж Мариса нь болон гэр бүл нь тэрхүү шилтгээнээсээ хагацах тун дургүй байгаа бөгөөд -Castagneto Po-той холбоотой манай гэр бүлийн түүх үүгээр төгсгөл болж байна. Бид дахиад энд эргэж ирэхгүй шүү дээ хэмээн ээж нь зарсандаа харамсан хэлсэн гэнэ. Сонирхуулахад ерөнхийлөгч Николья Саркозигийн өдгөө амьдарч ажил хэргээ явуулж байгаа Елисейн ордон нь Европтоо хамгийн тансаг, эртний түүхт харшид тооцогддог. Түүнийг 1712-1722 онд гүн Д’Эврегийн захиалгаар архитектор Арман Клод гэгч бүтээсэн гэдэг. Харин ерөнхийлөгчид энэ ордоныг 1874 оноос түрээслэх болжээ. Гурван давхар, 365 өрөөтэй энэ ордонд 2007 онд л гэхэд 31.9 сая евро зарцуулсан байна.
Р.Слава
Оллоо.мн