Ялалт

цагдаа заамдаж байгаа фото зураг Нударган тэм¬цэл нэртэйгээр сонинуудад гарч байлаа. Хурган дээлийнх нь эргүүлсэн нударгыг харсан олон хүн Нээрээ л нударган тэмцэл байна шүү гэж хэлж байсан санагдана.

2004-2005 онд хөгшдийг дагуулан Төрийн ордон тойрон гороолж байх үеэс нь ард түмэн түүнийг эрчимтэй дэмжиж эхэлсэн. Ахмад дайчдыг тогтмол орлоготой, тохилог орон сууцтай болгохын төлөө тэрээр удаан тэмцсэн.

Ашгүй, энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэж 100 ахмад дайчин cap бүр 200 мянга төгрөгийн тэтгэмж авахаар боллоо. Дээрээс нь 20 ахмад cap шинийн өмнө шинэ байранд нүүж орох нь. Энэ хүмүүсийн өмнөөс МАЧХ-ны тэргүүн Г.Баасанд баярласнаа илэрхийлэхээс яахав. Хэдэн он дамнасан тэмцэл, зүтгэлийнх нь хүчээр тохьтой байр, тогтмол орлоготой болж байгаа ахмад дайчдад урт удаан, эрүүл энх амьдрахыг ерөөе.

Г.Баасан нарын тэмцэгчдийн буяныг эдэлж суугаа хүн өдгөө олон бий. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, эхийн нэг, хоёрдугаар одонтой эхчүүд 50 мянга, 100 мянган төгрөг авдаг болсон. Үүнийг олгуулахын тэлөө тэрээр мөн л чамгүй тэмцэж ирсэн. Г.Баасан өөрөө гурван хүүхэдтэй, олон хүүхэдтэй эхийн одон аваагүй болохоор энэ мөнгө мөн л түүнд хүртээлгүй юм.

Энэ удаа түүний тэмцэл амжилтад хүрч, ахмад дайчид баярлаж байхтай зэрэгцэн Г.Баасангийн тэмцэж ирсэн цаг хугацааг эргэн харлаа. Тэрээр хамгийн анх 2003 онд Монголын ардчилал бүдгэрч, үнэт зүйлс нь алдагдаж байгаа тухай олон нийт, эрх баригчдад анхааруулж, бичиг цаас хүргүүлж байлаа. Тэр үед Эмэгтэйчүүд ардчиллын төлөө ТББ байгуулаад байсан юм. Үүний дараа Монголын ардчилсан холбоог шинэчлэх Шинэ давалгаа хөдөлгөөн, Хүний эрхийг зөрчлөөс хамгаалах төв гэх мэт байгууллага байгуулж, бараг л cap бүр хэвлэлийн бага хурал зарладаг байлаа. Зарим үед бол долоо хоног тутам хэвлэлийнхнийг дуудаж, хэн нэгнийг хамгаалахаар тэмцэж явдагсан.

Өнгөрсөн хугацаанд тэрээр төр засаг, яам тамгын тазарт явуулсан албан бичиг, өргөдөл, хүсэлт шаардлагаа тоолж үзэж байгаагүй гэнэ. Юутай ч, гурван сейф дүүрэн цаастай болсноо нэг удаа хуучилж байсан юм. Тэр дотор Г.Баасан гэдэг хүн өөрийнхөө төлөө дуугарсан, өршөөл, өмгөөлөл хүссэн ганц хуудас ч байхгүй.

САПУ худалдааны төвд өмч хөрөнгөө шатааж хохирогсдыг өмөөрсөн, ХЗХ-д мөнгөө алдсан хүмүүсийг хамгаалсан, үймээний үеэр амиа алдагсдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгуулах тухай гэх мэт бусдын сайн сайхны төлөө л илгээсэн бичиг бий.

Цагдаад гар хүрсэн, яаманд танхайрсан гэх мэт аар саар шалтаг гарган байсхийгээд л Г.Баасанг баривчилж хорино. Нэг удаа цэцэрлэгээс хүүгээ авах гээд явж байхад нь цагдаа нар баривчлаад ар гэрийнхэнд нь хэлээгүйгээс бөөн хэрэг мандаж байлаа. Тэр үед хөгшид эрэлд гарч, зарим нь бурхан шүтээндээ түүний төлөө залбирч байсан гэдэг юм.

Таягаа барьсан хөгшид Төрийн ордон руу дайрахад манлайлж, НИТХ-ын дарга асан Н.Болормаатай гар зөрүүлэх дөхсөн түүнд Монголын төр таван ч удаа төмөр нүүрээ харуулж, шүүгч ялын тогтоол уншин 80 гаруй хоног хорьжээ. Нэг удаа 30 хоног, нэг удаа 20, гурван ч удаа 14 хоногоор баривчлах ял эдэлсэн ч тэрээр няцаж шантарсангүй. Мөн хэд хэдэн удаа торгуулж, захиргааны хэргийн шүүхэд дуудагдаж явсан.

Монгол Улсын 21 аймгаар явж, Улаанбаатарт ард түмний Их хуралдай зохион байгуулан, Ашигт малтмалын хууль эсэргүүцсэн түүнд эрх мэдэлтнүүд одоо ч таатай ханддаггүй. Г.Баасан нарын тэмцэгчид л уг хуулийг шүүмжилж, ашигт малтмалаас хувь хүртэх тухай санаа гаргаж ирснээр Монголын иргэд, улс төрийн намууд үүнийг шүүрэн авч ярих болсон. Хэрэв тэдний тэмцэл байгаагүй бол монголчууд газар доорхи баялгаа эрх мэдэлтнүүдийн найр тавьсан шийдвэрээр гадаадынханд алдаж дуусгах байсан биз.

Бага ангийн багш, пионерийн удирдагч, дуу хөгжмийн, монгол хэл, уран зохиолын багш 50 насны босго давж яваа энэ эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдралын нэлээд хэсэг нь олон түмний, нийгмийн сайн сайхны төлөө тэмцэлд зориулагдсан. Залуугийнхаа л мэргэн цэцэн үгтэй, хэл яриа нь хурц түүнийг найз нөхөд, хань нь сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй гэж хүндэлдэг, ард түмэн шудар-га, тууштай хүн дээ хэмээн талархан дэмждэг юм.

Харин эрх баригчид, хүнд сурталтнуудын хувьд тэр толгойны өвчин. Яаж нэг ялихгүй ч гэсэн өө сэв олоод хэдэн хоног нүднээс далд байлгахвэл гэж боддог яаж ч болдоггүй өвчин.

Юутай ч, тэр өнөөгийн эрх баригчдын хүнд суртал, хэнэггүй зан, хармын сэтгэлийг давж өдрөөс өдөрт тоо нь цөөрсөөр байгаа ахмад дайчдыг сарын хэдэн төгрөг, орон сууцтай болгож чадлаа. Баярлахаас яахав.

Ж.Цэсэн

Дугаар 026/605/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button