Эрчүүдийг гарын бээлий шиг сольж явсан Мишель Пфайфер

одоогоос хэдэн жилийн өмнө Америкийн People сэтгүүл нийтэд зарласан. Учир нь тэрээр бусад алдартай бүсгүйчүүдээс элдэв шуугиан дэгдээдэг, дурлалын адал явдалд бараг өдөр тутам орооцолддог гэдгээрээ ялгардаг. Гайхмаар амархан дурламтгай бүсгүй Мишель таван жилийн өмнө овоо томоожиж телевизийн сэтгүүлч Дэвид Келлитэй гэрлэж, хүү төрүүлж кино оддын ертөнц дэхь хамгийн шилдэг үлгэр жишээч хос болох шахсан. Гэтэл нөхөр нь Мишелийн төө зайгүй найз хүүхэнтэй аль хэдийнэ нууц амрагууд болчихсон байсан нь гэнэт илэрсэн юм.

Намайг та нар бүгд эдэлсэн ч болно. Харин…

Мишель Пролетари гаралтай эцгээсээ аманд багтамгүй хараал хэлдэг, юу юугүй хөөрч оволздог хэцүү занг нь өвлөн авчээ. Дунд сургуульд байхад нь Мишель рүү нэг метрээс илүү ойртохыг хүүхдүүд эмээдэг байсан бөгөөд уулзаж болзох тухай зориглон хэлсэн хөвгүүдийг нүүрийг самардаад хаячихаж ч чаддаг байсан гэнэ. Тэр ч байтугай ээж рүүгээ тавагтай алим хэнэггүй шидэж, эдүгээ телевизийн од болсон дүүгээ өдөр болгон үсдэж, сэтгэлээ тайвшруулдаг байсан үнэхээр хачирхалтай. Хүүхэд байхдаа зав л гарвал гадаа тоглож өнждөг байсан тэрбээр нэгэн удаа дугуйтай давхиж яваад засмал зам дээр нүүрээрээ харуулдаж унаснаас болж аргагүйн эрхэнд нүүрэндээ гоо заслын мэс ажилбар хийлгэжээ. Гэтэл аз бол эмч нарын мэс заслын буянаар нүдэнд дулаахан царай нь улам гоо сайхан болжээ. Тэр үед дөнгөж 15 настай байсан Мишель охин хөөрхөн царайтай болсноо тэмдэглэн далайн хөвөөнд танил хөвгүүдтэйгээ наргиж охин биеэ анх хөндүүлжээ.

Ингээд удалгүй тэрээр их дэлгүүрийн гутлын тасагт худалдагч болж Трико-Мисс зэрэг жижиг сажиг тэмцээнд тогтмол оролцох болжээ. Нэгэн удаагийн шоуны үеэр 91-62-92 харьцаатай гоолиг биетэй Мишель бүсгүйг телевизийн найруулагч залуу олж хараад Дельта Хауз хэмээх олон ангит киноны туслах дүрд тоглуулж эхлэв. Эхэндээ тэрээр эрчүүдийн дур тачаалыг өдөөх төдий царайлаг боловч тэнэгдүү хүүхний дүрд тоглож, зүгээр ч үгүй өөрийн төрөлхийн тэнэгдүү зангаа харуулж байлаа. Гэтэлд кино зураг авалт ид дундаа явж байх үеэр Мишель ажигч үгүй зөрүүдлэн тас дайран найруулагч руугаа Энэ дүр чинь шал тэнэг юм. Өөр дүр өг. Эсвэл намайг хүссэн хүн нь одоо эдэлбэл эдэл. Харин энэ дүрд чинь би цаашид тоглож чадахгүй хэмээн эрээ цээргүй хашгичжээ. Эрчүүл ч тэрхүү хорхой хүргэмээр сайхан хүслийг нь биелүүлэхийг хичээн түүнд тал зассар нэг л мэдэхэд Мишель хөнгөн хормойт, тачаангуй бүсгүй гэдэг нэрийг киноны харчуулаас хүртэж орхив. Харин Мишелийн хувьд дурлалт эрчүүдээ хэдхэн хоногт солин жаргаж явсан ч секс бэлэг тэмдэг гэсэн нэр алдарыг хүртэхийг эсэргүүцэж байв. Иймээс ч тэрээр албаар муухай хувцаслаж, нүүр царайгаа тордож янзлахгүй, заримдаа бүр үсээ ч самнахгүйгээр олны дунд гарч ирж чаддаг байлаа. Ийнхүү гаднах дүр төрхөө огт хайхрахгүй байх нь хэрээс хэтэрч бүр нэг удаа онгоцонд суухаар ирэхдээ уранхай жийнс, Алив загас наадуулья гэсэн бичигтэй цээживч өмссөн байсан учир гоо бүсгүйг онгоцны үйлчлэгчид дээд зэрэглэлийн суудалд суулгахаас татгалзаж байжээ.

Хэдий тийм боловч кино ертөнцийнхөн болон хэвлэл мэдээллийнхэн түүний хойноос хөл алдан гүйлдэж байсан бөгөөд 1981 онд гарсан Алмааз эрдэнэ-2 кинонд анх удаа гол дүр бүтээснийх нь дараа нэр хүнд бүхий Time сэтгүүлд үнэхээр давтагдашгүй гоо бүсгүй хэмээн бичиж байлаа. Дараахан нь Сорвит кинонд мафийн толгойлогч Аль Пачиногийн эхнэрт тоглосон Мишелийг Холливудын шинэ од төрлөө хэмээн киночид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Удалгүй Мишель жүжигчдийн сургуульд хамт сурч байсан хуучин танил Питер Хартоны эхнэр болж амжив. Тэр хоёрын гэрлэлтийн гэрээнд зааснаар нөхөр нь Мишельтэй долоо хоногт ганц удаа унтаж эхнэрийнхээ янаг амрагийн явдалд хошуу дүрэхгүй байх ёстой бөгөөд ингэснээр Питер эхнэрийнхээ менежер болж, бүх мөнгөн орлого шагналын 10 хувийг авч байхаар тохиролцжээ. Энэхүү гажиг гэмээр эхнэр нөхөр хоёрын амьдрал санаанд оромгүй үр бүтээлтэй болж нөхөр Питерийнхээ овсгоо самбааны хүчээр Мишель Бэтмен эргэж ирсэн нь, Орос байшин зэрэг хит болсон кинонд тоглож чаджээ. Хүнтэй амархан үг хэлээ ололцож чаддаг Питер Хартон, этгээд ааштай, хүмүүжилгүй эхнэрээ дээдсийн хүрээлэнгийн ихэмсэг хатагтай болгон өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Тэрээр эхнэрээ бараг бараг хүчээр шахам дагуулан огт тоодогүй байсан дээдсийн хүлээн авалт, цайллаганд оролцуулж явах үедээ буюу 1989 оны намар нэртэй загвар зохион бүтээгч Жоржио Арманитай танилцуулжээ. Үүний үр дүнд тэрхүү итали эрийн хийсэн нэгэн даашинзыг өмссөн Мишель Оскар-ын шагнал гардуулах ёслол дээр тэнд хуран цугласан хүмүүсийг бишрүүлжээ. Тэр үеэс хойш гоо бүсгүй маань Арманигийн загварын ордоноор орж гардаг болсон бөгөөд үүнтэй холбоотой түүнтэй харьцсан эрчүүдээс ганцхан гомосексчин Армани л тачаангүй хүүхний өвөрт нь оролгүй үлдлээ гэсэн яриа ч гарч байв.

Эрчүүлийг хөл дээр нь босох тэнхэлгүй болтол нь…

Олны яриагаар бол Мишель Пфайфер Дэвидтэй суухаасаа өмнө 400 орчим эртэй янаг амрагийн харьцаа тогтоож амжсан гэдэг. Энэ ч утгаараа кино зураг авалтанд оролцож байгаа бүх эрчүүлтэй энгэр зөрүүлэх заншлыг анх Мишель бий болгосон ч гэлцдэг. Нэгэн удаа түүнээс дүү Диди нь Та юунд ингэж эрчүүлийг долоо ч хонолгүй сольж байдаг юм бэ. Яг гарын бээлий шиг… хэмээн асуухад Мишель инээд алдан Би дурлана дасна гэж огт байхгүй. Зүгээр л бие галбираа л сайжруулах гэж дасгал хийж байгаа байхгүй юу хэмээн хариулжээ. Мишелийг эрчүүлийн өгзөг, хонгонд их дуртайг мэддэг киночид бялдаржуулах урлагийн залуу эрчүүлийг албаар хамт кинонд тоглуулдаг байжээ. Нэг удаа Мишельтэй хоног төөрүүлсэн тухайгаа жүжигчин Алек Болдуин Намайг тавхан минут хожимдож очиход тэр Чи хаагуур тэнэж яваад ирэв? Би хэзээ ч эрчүүдийг хүлээж байгаагүй. гэж хашигчаад намайг тайлбр хийх гэтэл Дуугүй бай мал минь, бушуу хувцасаа тайл гээд над руу шууд дайрсан. Би ч тэднийхээс арай л гэж гарч ирсэн хэмээн өгүүлжээ. Гэхдээ Болдуинд аз таарч, ухаангүй цэнгэлийн дараа эцэж сульдсан ч гэсэн Мишелийнхээс хөл дээрээ гарч чадсан бол харин Аль Пачино галзуу халуун шөнийг түүнтэй өнгөрүүлээд дараа өглөө нь сэрэхдээ хоосон өрөөнд орны толгойнд гараа гавлуулчихсан байсан бөгөөд хэдэн цагийн дараа үйлчлэгч хүүхний ачаар сая нэг юм суллагдаж байжээ.

Дараа нь Мишель Аюултай холбоо кинонд хамт тоглосон Жон Малковичтай амраглах болсон бөгөөд мань эр хүүхний хэцүү ааш, секс тамлалыг нэг жил тэвчсэний эцэст танилцсаныхаа нэг жилийн ойн дээр үг дуугүй алга болжээ. Ингэхдээ тэрээр Мишельд садист хүүхэн гэдэг хочийг өгсөн байна. Тэр явдлаас хойш Мишель дөрвөн жилийн хугацаанд багагүй олон амраг сольжээ. Тэдний нэг болох Холливудын секс-бэлэгдэл гэгддэг Жек Николсон Мишель бол хөнжлийн ажилдаа Шарон Стоунаас ч халуун, Жулиа Робертсоос ч илүү ховдог. Хэрвээ элдэв муу үг хэлдэггүй бол тэр тун сайн янаг эхнэр болно шүү гэж үнэлсэн байна.

Нөхөртэйгээ хамт унтдаггүйгээс болж өөр хүүхэнд алдав

1994 оны зун Мишель өөрийн хоёрдахь нөхөр болох телевизийн найруулагч Дэвид Келлитэй танилцлаа. Гоо бүсгүйтэй зөвхөн загас наадуулах гэж л эргүүлдэх бусад эрчүүдээс ганцхан Дэвид л түүнээс секс хийхийг шаардаагүй учраас бүсгүйн сэтгэл дорхноо уярсан байлаа. Түүнээс ч болсон уу ердөө л гуравхан сарын дараа Доминикан улсад амарч явах үеэрээ Мишель, Дэвид хоёр сэмхэн гэрлэлтээ бүртгүүлжээ. Нөхрөө өөртөө бөх бат тогтоохын тулд Мишель бал сараа дуусмагц хар арьстай Клаудия охиныг үрчлэн авч, дараа нь хүүхэд гаргадаггүй биеэ жил гаруй эрчимтэй эмчлүүлсэний дараа нөхөртөө хүү төрүүлж өгчээ. Гэвч энэ бүхний эцэст Мишель бүх цаг заваа өөрийн хүүхдүүддээ зориулж ингэснээр нөхрөө өөр өрөөнд унтуулдаг болжээ. Харин нөхөр Дэвид нь маш тэвчээртэй, ойр тойрных нь хүмүүстэй ч эелдэг харьцдаг болохоор нь хуримынхаа гурван жилийн ойгоор Мишель түүнд нэг сая доллар бэлэглэжээ. Харин тэр их мөнгөөр нөхөр нь Элли Макбилл хэмээх олон ангит инээдмийн киногоо бүтээх ажилдаа оров. Хүүхэд гарган томоожиж, гайгүй үнэнч эхнэр болж чадсан Мишель ч нөхөрөө бүх л талаар дэмжин, кино зохиолыг нь бичилцэж, ивээн тэтгэгч олж, бүр жүжигчдийг нь хүртэл сонголцож байлаа. Ингээд тэр хэний ч танил биш Калиста Флокхарт хэмээх жүжигчин бүсгүйг гол дүрд тоглуулахаар нөхөртөө сонгож өгсөн байна. Тэр хүүхэнд Мишель маш нягт нямбай зааж өгсний ачаар Мишелийн 20 настай үеийн дүрд Калиста амжилттай тоглож чадсан юм. Ингэж тэдний хамтын чармайлтын үрээр кино нь ихэд амжилт олж ариун цэврийн өрөөний цэвэрлэгч байсан Калиста хэдхэн цагийн дотор Америкийн бас нэгэн шинэ секс бэлэг тэмдэг болж амжжээ.

Харин хоёр нялх хүүхдээ өсгөх гээд цаг зав муутай байсан Мишель урт гоолиг хөлтэй залуу хүүхэн Калиста өөрт нь аюул авчирч байгааг анзаараагүй ажээ. Тэгээд ч аав ээжийгээ амархан оруулдаггүй Мишелийн тансаг байшинд ганц найз нь болсныхоо хувьд Калиста чөлөөтэй нэвтрэх эрхтэй байсан учир болох ёстой юм нэг л өдөр болж, Дэвидэд унан хатан дурласан цэвэрлэгч хүүхэн нөхрийг нь булаан авахаар шулууджээ. Эхнэрийнхээ өвөрт дураараа жаргах эрхгүй болж, ангаж цангаж явсан Дэвид ч залуу хүүхний урхинд амархан өртөж, сексийн жаргалд нь толгойгоо мэдүүлэх болов. Тэгээд залуу амрагтаа зориулж зарц, үйлчлэгч хөлслөн, Манхэтений төвд байр авч өгөөд байн байн очиж хонох төдийгүй сүүлдээ хоёулаа олны нүдэнд ил гарч иржээ. Дурлалдаа мансуурсан Калиста Би Мишелээс ч илүү сайн эхнэр болж чадна. Ийм сайхан хүнээ хайхрахгүй хүүхдүүдтэйгээ зууралдахыг би лав зөвшөөрөхгүй хэмээн сэтгүүлчдэд ам алдаж орхив. Энэ тухай хов жив ч тэр дорхноо Мишелийн сонорт хүрч тэднээс хариугаа авахын тулд хатуу самар Брюс Уиллистэй Италид хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Гэвч тэр хоёрын янаг амрагийн явдал Холливудын заншлын дагуу ганц хоёр сарын цэнгэлээр эцэслэж удалгүй Брюс Парис руу харин Мишель Лос Анжелес руу хоёр хүүхэд, сүүлэрдэг нөхөр, дотны найз Калиста нартаа эргэн иржээ. Одоогоор Мишель, Дэвид хоёр гэр бүлээ цуцлуулаад байгаа бөгөөд тэднийг салахад Холливуд нэг их цочирдоогүй өнгөрсөн гэдэг.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button