Бороо гоулд-ынхан ажил хаяна
Тус компанийн монгол ажилтнууд гадаад ажилчидтайгаа ижил хэмжээний цалин хөлс авах, мөн ордын нөөц дуусч, уурхайн үйл ажиллагаа зогсоход хэдхэн cap үлдэж байгаа учир 12 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг шаардаад байгаа юм.
Бороо гоулд-д 700 шахам монгол ажилтан байснаас санхүүгийн хямрал, уурхайн нөөц дуусч байгаа гэх мэт шалтгаанаар халсаар байгаад 600 хүрэхгүй нь л үлдсэн байна. Тэд удирдлагуудтайгаа ойлголцож чадахаа больсон тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлж, хугацаагүй ажил хаях болсноо мэдэгдэх ажээ.
Тэд 14 хоногийн өмнө хэвлэлийн хурал зарласан ч, удирдлагууд нь Хүлээзнээч, харилцан ойлголцъё, хэлэлцээрийн ширээнд сууя гэсэн учир түр азнасан ажээ. Харамсалтай нь, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийн удирдлагууд монголчуудыг хулхидсан байна.
Ц.Оргил
Дугаар 026/605/