Итали пиццаны салат
Хийх арга Мөөгөө цэвэрлэж угаана. Литр ус, нимбэгний шүүс, давстай хольж буцалгаж, дээр нь мөөгөө лаврын навчтай хийж таван минут буцалгана. Амтат чинжүүгээ үрнээс салгаж цэвэрлээд, жижиг шоо хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Мөөгөө уснаас авч усыг нь сайтар шүүж хатаана. Хатаасныхаа дараа 1/2 см зузаантай хэрчинэ. Оливын тос, цуу, нимбэгний шүүсээ мөөг дээрээ хийж өгөөд, давс, амтлагч ногоо, холимог амтлагчаараа амтална. Тэгээд дээрээс нь сармисаа нухаж хийж хутгаад, энэ бэлтгэсэн салатаа сэрүүн газар хоёр цаг орчим амтлагч нь хоорондоо уустал байлгана. Талхан дээрээ сармисныхаа пастаг түрхэж амтлаад, үрсэн бяслагаа битүү тавиад 200 градусын шарах шүүгээнд 10 минут шарна.
Дугаар 026/605/