Цацрагын тоног төхөөрөмжийг баруунн аймгуудад суурилуулахаар болжээ
Америкийн нэгдсэн улсын Эрчим хүчний департамент хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал 2007 оны 10 дугаар сарын 23-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ.
Хилийн боомтуудад цацраг идэвхт бодис, цөмийн материалын экспорт, импортын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгох, хилийн мэргэжлийн хяналтын албадыг орчин үеийн өндөр мэдрэх чадвартай тоног төхөөрөмжөөр хангаж, техникийн чадавхийг сайжруулах зорилгоор Монгол улсад цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх техникийн чадавхийг сайжруулах нь төслийг АНУ-ын Эрчим хүчний яам /ЭХЯ/ дэмжин бүрэн санхүүжүүлж, төслийн эхний шатны ажлыг амжилттай гүйцэтгэж 2008 оны 11 сард Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хүлээлгэн өгсөн.
2008 оноос хэрэгжиж эхэлсэн төслийн эхний шатанд Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаагийн хилийн боомтын тээврийн хэрэгсэл болон зорчигчдын орох, гарах гарцууд дээр цацраг идэвхт бодис илрүүлэх 32 ширхэг төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулсан. Мөн АНУ-д цацраг идэвхт бодисыг илрүүлэх сургалтанд нийт 21 ажилтан хамрагдаад байгаа аж.
2009 онд Хөвсгөл, Увс, Ховд, БаянӨлгий, Завхан аймгуудын Цагаан нуур, Боршоо, Ханх, Булган, Арц суурь эдгээр 5 боомтод суурилуулахаар сонгоод байгаа бөгөөд зураг төслийг батлан, харилцан санал солилцох үйл ажиллагаа өнгөрөгч баасан гаригт МХЕГ-т боллоо. МХЕГ-ын дарга Ц.Шийрэвдамба, ХМХУА-ны дарга Г.Нанзад болон Цөмийн Энергийн газрын Цөмийн болон цацрагын хяналтын газрын дарга Г.Манлайжав нар АНУ-ын ЭСЯ-наас ноён Винсент Д.Спера болон төслийн хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцсон байна. Эдгээр аймуудад энэ оны 3 дугаар сард суурилуулах ажил эхлэх бөгөөд 10 сард хүлээлгэж өгөх ажээ. Цаашид Зүүн аймгуудын боомтуудад суурилуулах бөгөөд судалгааны ажил 4 сараас эхэлнэ.
Төслийг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж манай орны байнгын болон түр ажиллагаатай улсын хилийн бүх боомтууд дээр цацраг хэмжих төхөөрөмжийг суурилуулан, тогтвортой, найдвартай ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө манай орны хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой юмаа.
Olloo.mn