Жүжигчин И.Одончимэг нялх амраг Бархүүгээ тогтоох гэж үйлээ үзэх болжээ

Жижиг Монголын одод ч гэсэн эхнээсээ дүүмэд хархүүтэй ханилах боллоо. Загвар зохион бүтээгч Соёлмаа жоохон бандитай ханилсан бол МУГЖ цол хүртсэн авъяаслаг жүжигчин И.Одончимэг олон жил өрх толгойлсны эцэст хамтлагийнхаа хамгийн сайхан залуу гэгддэг Бархүүтэй толгой холбов. Хошин урлагийн ямар ч авъяасгүй энэ залуугийн цаашдын карьер нь Одноо байсан тухай одоо ч хүртэл урлагийн ертөнцийнхөн ярилцсаар. Одноогийн байранд эзэн сууж, бага гарын цагаан жийпийг нь өөрийн юм шиг жолоодох болсон энэ залуу сүүлийн үед нууцгайхан шоудах нь хэрээс хэтэрчээ. И.Одончимэг ч түүнд маш их хайртай шигээ бас хартай нэгэн гэнэ. Нялх амрагаа дэргэдээсээ минут ч холдуулахыг хүсдэггүй нь Бархүүд дарамт болж байгаа тухай найзууд нь өрөвдөн ярилцаж байна. Хаа нэгтээ тусдаа яваа тохиолдолд Одноо минут тутам утасдаж, бүр хайсаар байгаад олоод ирдэг гэнэ. Нэгөөх нь залуу хүн юм болохоор найзуудынхаа дэргэд эгчмэд амрагаа авчрах сонирхолгүй нь ойлгомжтой. Энэ нь шинэхэн хосуудыг түр тар хийлгэхэд хүргэдэг юм байх. Гэхдээ Одноогийн хар хий хоосон биш болохыг Бархүүгийн найзууд бас ч гэж яриад байгаа юм аа.

Дугаар 04/479/

МАШ НУУЦ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button