Маркетингийн шилдгүүд тодорно
Энэхүү арга хэмжээгээр эдийн засгийн хямрал зах зээлд ажиллагсдыг илүү ухаалаг бас урьдахаасаа илүү бие биеийгээ ойлгож хамтран ажиллах шаардлагыг нөхцөлдүүлж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт тус холбоо гишүүддээ зориулан зохион байгуулсан ‘’Зах зээлийн мэргэжилтнүүдийн шинэ зорилт, Иноваци маркетинг’’ сэдэвт зөвлөлдөх уулзалтаар ЗГ, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн нягт хамтын ажиллагаа. Зах зээлийн шинэ боломжийг эрэлхийлэх бүтээлч чадвар нь нүүрлээд байгаа хямралыг даван тууулах гол гарц гэж үзээд ‘’Хамтын хүч хямралын гарц’’ гэдэг уриа гаргасан байна.
Энэ нь зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх ашгийг давхар давхар бодолцож өрсөлдөөнд ялах гарцаа олж чадах оньс болсон маркетингийн ухааны агуулгаас урган гарч байгаа юм.
Энэ удаагийн шалгаруулалтанд 12 салбараас ‘’Зах зээлд тэргүүлэгч’’, ‘’Шилдэг маркетингитай байгууллага’’, ‘’Шилдэг маркетер’’-ийн номинацид 40 орчим байгууллага өрсөлдөх аж.
Монголын маркетингийн Холбооны тэргүүнээс энэ удаагийн уламжлалт арга хэмжээний талаар тодруулсан юм.
үideo1
Olloo.mn
Булган
Мишиг