Кёкүшюзан Д.Батбаяр покер тоглоод 1.5 тэрбумыг алдав

Саяхан морины осолд орсон Ерөнхий сайд С.Баярыг ч тэр уг мөрийтэй тоглоомондоо татан оролцуулж, вискидүүлдэг тухай сонин хэвлэлээр олонтаа бичигдсэн. Кёкүшюзан Хөгжил сан хэмээх ТББ-ын нэрээр олон жилийн турш татваргүй бизнес эрхэлж байсан сүмоч эр покерт толгой эргэм их мөнгө алддаг тухай мөрийтэй тоглоомчид сайрхан ярилцах юм билээ. Саяхан л гэхэд Кёкүшю гишүүн 1.5 тэрбум гаргаад алджээ. Их хэмжээний мөнгө алдсандаа бантаад эсрэг тоглогчоо цагдаад өгсөн сурагтай. Харамсалтай нь цагдаагаас уг мөнгөний эх сурвалжийн талаар болон татвар төлөгдсөн эсэхийг шиншилж эхлэхэд сүмоч гишүүн өргөдлөө татаж авахдаа тулсан гэнэ.

– Гэвч цагдаагийнхан уг хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мөрийтэй тоглоомын ертөнцөд ид яригдаж байна. Хэдхэн хоногийн өмнө MB худалдааны төвийн есдүгээр давхарт байрлах Мистер Ванг ресторанд покерын улсын аварга шалгаруулах тэмцээн явагдсан. Уг тэмцээний үеэр яригдсан хамгийн анхаарал татахуйц зүйл Кёкүшю гишүүний тухай дээрх яриа байлаа.

Дугаар 04/479/

МАШ НУУЦ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button