Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд

нэмж засварласан зургаа дахь хэвлэл 2004,2005,2006,2007,2008,2009

Монголын Лектор төв-өөс эрхлэн гаргасан Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд хэмээх анхны бүтээлийг 2004 онд уншигчдад хүргэснээс хойш даруй тав дахь удаагаа хэвлэсэн билээ. Харин өнөөдөр зургаа дахь хэвлэлтийг нь уншигч таны гар дээр хүргэж байгаадаа бид туйлын баяртай байна.

Уншигчдын хүсэн хүлээдэг номын нэг байсаар ирсэн энэхүү эмхэтгэл нь олон хүний хүч хөдөлмөр, хариу үл нэхэх халуун сэтгэл шингэсэн, хамтын бүтээл гэдгийг Та бүхэн мэдэх бөлгөө. Энэ номонд Монголын Лектор төв-ийн санаачилж явуулсан сургалт, лекц семинарийн шилдэг илтгэл багтсан агаад томоохон соён гэгээрүүлэгч, улстөрч, уран илтгэгчдийн гайхам сургамж, дэлхийн шилдгүүдээс ч сорчилж орууллаа. Энэ номыг нэг талаас нь Монголын лектор төв-ийн дөрвөн жилийн ажлын тайлан, тэр дундаа эрхэм зорилгынхоо хүрээнд хийж гүйцэтгэсэн лекцүүдийн түүхэн товчоон гэж ойлгож болно.

Анхны хувилбараас хойш зургаа дахь зургаа дахь хэвлэлтийг бэлтгэх хүртэлх өнгөрсөн хугацаанд олон мянган уншигч санал бодлоо хэлж, цаашид хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүллийг бидэнд өгсөн юм. Уншигч байхгүй, уншсан хүмүүс оюуны дүгнэлтээ хийхгүй, тэдний сэтгэлгээний хэрэгцээг хангахгүй бол тухайн номыг жинхэнэ бүтээл хэмээн үнэлэх боломжгүй юм.

Бидний хувьд Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд номыг Таны оюуны хэрэгцээнд бодит хөрөнгө оруулалт болно хэмээн үзэхийн зэрэгцээ энэхүү үнэлэлтийг хөндлөнгөөс хийж ирсэн уншигчдынхаа өмнөөс танин мэдэхүйн зургаа дахь эх бичвэр болгон хүргэж байгаадаа баяртай байна. Хүн бүр анхнаасаа төгс төгөлдөр нэгэн байдаггүй. Харин өөрийн сонирхон судалж буй салбартаа алдар нэрээ мандуулсан олон хүний түүх намтар, амжилт дагуулсан үйл хэргийг нь судлах нь тухайн хүний амжилтын эх ундарга байдаг. Иймээс ярианы урлагт суралцаж буй хувь хүн болоод олны өмнө илтгэж чаддаггүй хүн бүрт өдгөө, ухаан бодлоо уран үгээрээ мөнхөлсөн алдартай илтгэгч, суут удирдагчдын илтгэлээ бичиж, бэлтгэн туурвих, олонд амжилттай хүргэх арвин туршлага, арга зүйг судлах шаардлагатай зүй ёсоор гарч ирдэг. Нэг ёсны бусдын мэргэн санааг өөрийн болгон бүтээлчээр ашиглаж сурах нь амжилтын эхлэл байдаг.

Монголын лектор төв-ийнхэн ч энэхүү зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ чиглэлийн бүтээлийн уншигч олонд хүргэж ирсэн бөгөөд амжилтын төлөө тэмүүлсэн олон мянган залуу ч Реторик буюу Илтгэх урлаг-ийг шимтэн судалж, энэ чиглэлийн сургалт дамжаанд сууж, сурах бичиг, судалгааны үр дүнг цаг алдалгүй харж, өөрийн үнэ цэнээ бусдад түгээхэд анхаарч байна. Үүний тод жишээ нь, энэ чиглэлийн ном бүтээлийг олноор хэвлэж буй ч, тэр нь суралцах хүсэлд тэмүүлсэн олон түмний эрэлт хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байсаар байна.

Бид ч энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэж, Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд номоо шинэчлэн, өдгөө зургаа дахь хэвлэлийг нь уншигч таны мутарт хүргэхдээ олон шинэ илтгэлийг, тэр дундаа түүхэн улс төрчид болох Хитлер, Кеннеди, Махатмаа Ганди, Барак Обама нарын шилдэг илтгэлүүдийг нэмээд зогсохгүй хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн илтгэлүүдэд реторикийн үүднээс хийсэн харьцуулсан судалгаа, логик задаргаа, дүгнэлт тайлбарыг давхар хүргэж байна. Мөн олон нийтийн өмнө илтгэх, ятгах, тайлагнах, танилцуулах ур чадварын талаар шилдэг илтгэгчдийн айлдсан сонирхолтой зөвлөгөөг оруулсан болно.

Эрүүл сэтгэлгээ оршин буй газар номоос хэрэг болохоо аваад, хэрэг болохооргүй зүйлийг нь урж тасдаад ч хаяж болдог. Энэ бол уншигч, судлаач та бүхний сэтгэлгээний эрх чөлөөний илэрхийлэл юм. Мөн номын тухай, реторикийн салбарт гарч буй сонирхолтой баримт судалгааны талаар бидэнтэй санаа бодлоо чөлөөтэй солилцож, бичээч миний олж судлаагүй олон шинэ мэдээ мэдээлэл, түүх баримтыг уншигч та бүхнийг илгээнэ хэмээн найдаж байна.

Хэвлэлийн газар Бит Пресс.

Хэвлэсэн он 2009 оны 1-р сар.

Хуудасны тоо Хэмжээс B5, 324 хуудас.

Худалдаалагдах газар Номын бүх дэлгүүрээр.

ISBN 99929-6-275-5

Үнэ 9500 төг.

Холбоо барих Вэб хуудас www.lector.mn, Утас/факс976-70111839, 98111839

Майл хаяг [email protected]

ИЛТГЭХ УРЛАГ БА ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД

Ухааныг тэлж, үгийг тань хурцална.

Реторика бол хүний урлаг, хөдөлмөрийн үр дүн. Реторика бол сэтгэлийн урлаг, харилцааны их эрчим хүч. Реторика утга төгөлдөр уран үгсээр ухаарал, уужуу сэтгэл дамжуулах ур чадвар.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button