Мэдэгдэл үү, Сүрдүүлэг үү
1. Үндсэн хуульд тулгуур зарчим байдаг гэнэ үү. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчилснаас ямар нэгэн тулгуур зарчмын тухай ойлголт байдаггүй билээ. Шүүх бол хуулийн хүрээнд байгуулагдсан байгууллага. Эрх мэдэлтэй байцаагч үүрэг хариуцлагатай билээ.
2. Шүүх, шүүгчийг гүтгэдэг, доромжилдог, дайрдаг, өс хонзонгоо авдаг, ажлаас нь зайлуулдаг, шүүхэд хууль бус шаардлага тавьдаг гэнэ үү?
1.Шүүх, шүүгч гэдэг бол холбоо үг биш юм. Шүүхийн муу сайныг хуулийн зохицуулалтаар шүүгчийн муу, сайныг түүний хувийн соёл, ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвараар дүгнэдэг билээ. Тиймээс ч шүүхийг доромжлох, шүүгчийг доромжлох гэдэг бүхэлдээ Галсанмээрэнгийн авгай шал өөр гэдэг шиг утга агуулгын хувьд ялгаатай ойлголт билээ. Тэр ч бүү хэл шүүхийг гүтгэх ажлаас нь чөлөөлж, өс хонзон авах гэдэг ойлголт байх боломжгүй юм. Өнөөгийн мэдпэг чадвар, сэтгэл зүрх, ёс зүй муутай шүүгч нарын худал хуурмаг, хууль бус үйл ажиллагаа шийдвэрийг илчилж буй ард түмний дуу хоолойг дарах зорилгоор ариун шүүхийн нэрийг барьж холбоо үг шиг хэрэглэн мэдэгдэл хийсэн нь овжин боловч мунхаг үйлдэл болжээ.
II. Ер нь хэн, хэнийг хэрхэн гүтгэж, доромжилж өс хонзонгоо авах гэж ямар дарамт, хууль бус шаардлагыг шүүхэд тавих болсныг хэн тэвчин өнгөрүүлэх боломжгүй юм бэ. Үнэхээр ийм үйлдэл хэн нэгэн хийсэн бол ямар зорилгоор тийм үйлдэл хийснийг шалгуулах, гомдол гарч эрх нь шүүгч нарт биш шүү дээ. Хувь хүнийхээ хувьд албан ташаалтны хувьд. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид энэ төрлийн зөрчлийг шийдвэрлэх хангалттай хууль зүйн үндэслэл бий шүү дээ. Арай та нар мэддэггүй биш биз дээ. Харин хууль зөрчсөн худлаа ярьсан, хүнийг хэлмэгдүүлсэн шүүгч нарт хариуцлага хүлээлгэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 248, 250 дугаар зүйлүүд хэр их хэрэглэгддэг билээ.
3. Монгол Улсад муу шүүгч байдаггүй гэнэ үү?
Мэдэгдэл бичигч та эхлээд Авлигатай тэмцэх газрын судалгааны дүнд гомдол гаргаач. Бас тэгээд ард түмнийхээ гомдол бухимдлыг сонсооч. Улсын дээд шүүхээс муу шүүгч нарыг ажлаас нь чөлөөлсөн мэдэгдлүүдээ эргэн хараач. Яаж ичихгүй ийм худлаа мэдээллийг шүүхийн нэрийг барьж хийдэг байна. Бас тэгээд түмний мэргэн ухаан тунгаан танина гэх мэтчилэн уран цэцэн үг хэрэглэж гэлээ… Хорьчихсон байгаа 12000 ялтан тэдний ар гэрийн 120.000 иргэнээсээ судалгаа аваад тэгээд тэр судалгааныхаа үндсэн дээр ултай суурьтай мэдэгдэл хийгээч. Бусдыг доромжилж олны дунд салаавч үзүүлж танхайрдаг гурван өөр үйлдлээр ялладаг гурван шатны шүүхийн шүүгч гээд та бүхний муу муухайг тоочоод дуусахгүй шүү дээ. Шүүхийн тухай хуульд үүнийг зөвшөөрдөггүй ч шүүгч та нар хуулиа зөрчиж эх орноосоо урвуулдаг бус уу. Дахин хэлье шүүгчийн тухай шүүмжлэлийг ариун шүүхтэй бүү хутгаач…
4. Шүүхээс шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог гэлүү?
Шүүхийн шийдвэрийг зөв бурууг зөвхөн дээд шатны шүүх тодорхойлно гэнэ үү? Шүүхийн шийдвэрт хөнд¬лөнгөөс нөлөөлөх, шүүхийн шийдвэрийг дүгнэх гэдэг хоёр өөр ойлголт юм. Шүүгч шийдвэрээ гаргахаас өмнө гаргах гэж буй дүгнэлтэд нөлөөлөх оролдлого хэзээ ч байж болохгүй ээ. Харин шүүгчээс гарсан шийдвэрийг үнэлэх, дүгнэх нь байж болох асуудал юм. Тиймээс ч хуульчид шүүгчийн шийдвэ¬рийг дүгнэж, гомдол гаргах эрх хуульчлагдсан асуудал. Харамсалтай нь, гомдлыг хүлээж авсан дээд шатны шүүгч нар доод шатны шүүгчийн алдааг олох бүх алдааг баталгаажуулах механизм болсон нь худлаа гэх үү? Нэгэн жишээ хангалттай байх аа. Анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн шүүх иргэн Б.Цогтбаярыг бусдыг орон дээр түлхэж зодож алсан гэж үзэхээр байна хэмээн 13 жилийн хорих ял оноосныг дээд шатны шүүхэд нь гомдол гаргахад эргэлзээтэй байдлаар Шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг олох бус харинч өшиглөж алсан байна хэмээн шийтгэдэг. Улмаар шүүхийн хамгийн дээд шат болох хяналтын шатны шүүгч нар өвдөглөж алсан хэмээн шийтгэж байгааг ариун явдал гэх үү. Ийм илт алдааг залруулдаг механизм шүүхэд өөрт нь байхгүй бол хэн энэ алдааг засах юм бэ. Шударга ёсны баталгаа нар худалч болох юм бол бид хэнд итгэх юм бэ?
5. Улсын дээд шүү, Шүүхийн ерөнхий зөвлөл арга хэмжээ авна гэнэ үү?
Ямар арга хэмжээ авах юм бэ. Шүүгчид өөрсдийнхөө онцлогийг мэддэггүй юм шиг байна. Шүүгч ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа, тэмцэл хийдэг субьект биш юм шүү дээ. Мэтгэлцэгч талуудыг сонгож гаргаж буй мэдүүлэн буй нотлох баримтыг судалж, судалж зөв бурууг ялгаж салгадаг этгээд юм шүү дээ. Энэ мэдэгдлээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ. Юу мэдэгдээд байгаа юм бэ. Шүүгчийн талаар ямар нэгэн үг хэлсэн хүнийг шийтгэх юм уу. Эхлээд шалгах ёстой шүү дээ. Шалгадаг субъект нь өөр шүү дээ. Аль эсвэл өөрсдөө санаачилгаараа хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулах юм уу. Аль эсвэл шүүгчдийн өмнөөс гомдол гаргах юм уу. Яах юм бэ. Шүүгчтэй холбоотой хэрэг болгоныг шүүгчид ашигтайгаар шийдвэрлэх юм уу. Яг яах тухай мэдэгдээд яллах арга хэмжээ авна гэж хэнд хандаж хэлээд байгаа юм бэ?
6. Шүүгчийн аливаа шийдвэр хоёрдмол утга агуулаагүй тодорхой байх ёстой билээ. Гэтэл та бүхний хийсэн мэдэгдэл хэнд хандсан нь ойлгомжгүй ямар үр дүн агуулж байгаа нь тодорхойгүй байгаа нь мэдэгдэл гэхээсээ илүү Заналхийлэл, Сүрдүүлэг болжээ хэмээн дүгнэхээс өөр аргагүй…
Эцэст нь S.O.S Монголчуудаа
Монгол Улс шүүгч хэмээх рекетчидтэй
Шүүгч хэмээх хаантай, Хаант засаглалтай улс болон Ардчилалаас алхам алхмаар холдсоор байгааг Улсын дээд шүүхийн мэдэгдэл нэртэй Сүрдүүлэг, За¬налхийлэл бичиг нотоллоо.
Шүүх, шүүгч гэдэг холбоо үг бишээ. Хоёр өөр ойлголт юм. Шударга шүүхийг Монголчууд бид хүснэ. Шударга шүүгчтэй болохын төлөө эвлэлдэн нэгдэцгээе ахан дүүсээ… Одоо бүгдээрээ айх уу, сүрдэхүү, аль эсвэл тэмцэх үү
Хуульч, судлаач Х.Бат-Ялалт……………………………
Хариултыг та бүхэнд үлдээе.
2009.02.04 Ганц худаг
Шүүхийн шийдвэрийн зөв, бурууг зөвхөн дээд шатны шүүх тодорхолдог
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн ардчилсан, эрх зүйт төрийн үйл ажиллагааны тулгуур зарчим нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн шалгуураар тогтоогдсон агуу их ололт юм. Уг зарчим Монгол Улсын үндсэн хуульд тусгалаа олж, Монголын шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурь нь болсон билээ.
Дэлхийн ардчилсан улс орон бүрт хэрэгждэг энэхүү зарчмыг зарим иргэн, албан тушаалтан, улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд үгүйсгэхийг оролдож, шүүхийн шийдвэрийг санааныхаа зоргоор үнэлж дүгнэх, хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж буй шүүх, шүүгчид рүү элдвээр дайрах, гүтгэх, доромжлох, үйл ажиллагааных нь талаар ор үндэсгүй мэдээлэл олон нийтэд зориуд санаатайгаар тараах явдал сүүлийн үед хэрээс хэтэрч байна.
Эдгээр өдөөн хатгалга, доромжлол, дайралтыг шүүх, шүүгчид тэвчин өнгөрүүлж ирсэн нь хууль зөрчсөнөө хаацайлж нуусных биш харин аливаад төвч байр сууринаас хандаж, ард олныхоо төвшин амгаланг эрхэмлэн, авах гээхийн ухаанаар хүлээцтэй хандсаных билээ. Түүнчлэн аль ч улс орны шүүх нийгмийн болон улс төрийн амьдралын асуудалд хөндлөнгийн байр сууриа хадгалдаг нь дэлхий нийтийн жишиг юм. Харин энэхүү байдлыг ашиглан шүүх, шүүгчийг яаж ч гүтгэж болдог гэж ойлгон шүүхээр шийдвэрлэгдэж буй эрүүгийн гэмт хэрэг бүрийг улс төрийн шинж аястай болгох оролдлого сүүлийн үед газар авч, гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтоох эрхийг үндсэн хуулиар зөвхөн шүүхэд олгосон байхад хэн дуртай нь хувийн болон улс төрийн сонирхолдоо нийцүүлэн эдлэх гэж төрийн шүүгчийг албан үүргээ гүйцэтгэснийх нь төлөө элдвээр гүтгэж, заналхийлж, нэр төрийг нь гутаан доромжилж, түүнд арга хэмжээ авахуулах, ажлаас нь зайлуулах замаар өс хонзонгоо тайлах арга эрэлхийлж, шүүхэд хууль бус шаардлага тавих болсныг хэрхэвч тэвчин өнгөрүүлэх боломжгүй гэж үзнэ.
Эрхэлж буй ажил, албан түшаал, намын харьяаллаас хамааран төрийн хуулийн энэрэл, цээрлэлийг хэн нэгэнд ялгамжтай хүртээдэг, улс төрийн, албан тушаалын, эд хөрөнгийн сонирхолд хөтлөгдөн захиалгаар ажлаа явуулдаг шүүх, шүүгч Монгол Улсад байхгүй. Ийм шүүх, шүүгч байгаасай гэж хүсэн хүлээж, хий хоосон зүйлийг өөрийн ухамсрын цар хүрээ, мэдлэг, чадварынхаа хэмжээгээр санаанаасаа зохиогчид, ийм шүүх, шүүгч байгаа гэж улс төрийн болон хувийн өчүүхэн сонирхолд хөтлөгдөн ард иргэдийг төөрөгдүүлж буй мэдэмхийрэгчид хэнд ашигтай, ямар сонирхол өвөрлөн тээснийг түмний мэргэн ухаан тунгаан танина гэдэгт эргэлзэхгүй байна. Хуулиас дээгүүр мэдэлтэй, хуулиас гадуур явдалтай ямар ч иргэн, албан тушаалтан, улс төрийн хүчин байх учиргүйн адил ямар ч албан тушаал, улс төрийн хүчинд бусдаас өөр тусгайлан үйлчилдэг хууль гэж байдаггүй билээ.
Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн ямар нэгэн үзэл бодолтой байх, тодорхой албан тушаал эрхлэх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хуулиар гэмт хэрэгт тооцогддог аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн этгээд хариуцлага хүлээдэг нь Эрүүгийн хуульд тодорхойлсон зарчим билээ. Гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэрийн зөв, бурууг зөвхөн дээд шатны шүүх тодорхойлдог нь шүүх эрх мэдлийг хараат буе, бие даасан шүүх хэрэгжүүлдэг зарчмын нэг илрэл юм.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж Монгол Улсын үндсэн хуульд заасныг шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгаа аливаа иргэн, албан тушаалтан, улс төрийн хүчинд хатуу анхааруулж, шүүх, шүүгчийн өмнөөс эрх мэдлийн, улс төрийн, эд хөрөнгийн илд далайсан оролдлого бүрт Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл үндсэн хууль, Шүүхийн түхай, Улс төрийн намын тухай болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Баасан, 2009 оны 01 сарын 30