Татварын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ.
ажлын дүнг хэлэлцэж ирэх оныхоо зорилтыг тодорхойлох аж. Татварын алба 2009 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд татварын асуудлаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, татвар төлөгчдийн бүртгэл, татвар ногдуулалт болон ногдуулсан татварыг бүрэн хураах арга хэлбэрийг оновчтой болгох, татварын сургалт, сурталчилгааг өргөтгөж, чанар үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох замаар улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилт дэвшүүлж ажиллах гэнэ.
Өнөөдөр Татварын ерөнхий газрын даргын өргөтгөсөн хуралдаан болж НТГ, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Увс, Өвөрхангай , Хөвсгөл, Төв аймгийн татварын газар, хэлтсийн 2008 оны ажлын тайлан, татварын өр барагдуулалтын дүнг хэлэлцэж байна. Маргааш аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нар ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатартай үр дүнгийн гэрээ байгуулах ажээ.
Olloo.mn