‘’Алтан дорнод монгол’’ компанийн удирдлагууд монгол ажилчдыг Засгийн газрын эсрэг турхирч байна уу

‘’Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бүх данс хааж, техник хэрэгсэл лацадсан. Тиймээс үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Зарим техникээ зараад цалинг чинь өгье гэхээр ШШГЕГ битүүмжилчихсэн болохоор болохгүй байна’’ гэсэн тайлбар өгсөн гэнэ. Энэ талаар тус компанийн хүнд механизмын механикч Л.Мягмарсүрэн ийнхүү ярьж байна.

Тиймээс тус компанийн ажилчид Засгийн газар үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг онцолж байв. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тус компани 2007 оны гэнэтийн ашгийн 68 хувийн татварт 16 тэрбум төгрөг төлөх болсон юм. Үүнээс өнөөг хүртэл 4.6 тэрбум төгрөгийг нь төлөхгүй хэмээн шүд зуун гэдийж байгаа. Тиймээс тус компанийн олборлосон алтыг хураан авч байгаад өрийг нь төлүүлье. Ингэх хууль эрх зүйн үндэслэл ч бий гэж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын ажилтнууд мэдэгдэж байгаа. Гэвч тус компанийн бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр битүүмжилж худалдах, хил давуулан зөөх эрхийг нь хязгаарласан ажээ. Мөн гүйлгээний дансыг нь хаасан байна. Тус компанийн дансанд нь багагүй мөнгө байгаа ч энэ нь татварт төлөх өрийн хажууд юу ч биш ажээ.

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын ажилтнууд Танай компани өрөө төлөх тодорхой хугацаа, төлөвлөгөө гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол битүүмжлэгдсэн эд хөрөнгө чинь зарагдах болно гэдгийг анхааруулсан. Гэхдээ битүүмжилсэн гэдэг нь үйл ажиллагааг нь зогсоосон хэрэг биш. Yйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хэмээн ярьж байна. Одоогоор тус компанийнхан төлөвлөгөө гаргаж өгөөгүй боловч хэд хоног харзнаж байхыг хүсчээ. Шүүхийн шийдвэр биелүүлэхийнхэн битүүмжилсэн хөрөнгийн үнэлгээг хараахан хийж дуусаагүй байгаа юм.

Гэвч тэр хөрөнгийг зарлаа гэхэд өрөө төлж барагдуулахад хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй. Дансыг нь хааж, хөрөнгө битүүмжлэх үед сейфэнд байсан 22 сая төгрөг, 12 кг алтыг хураан авч татварын авлагадаа тооцсон. Гэтэл Алтан дорнод Монгол-ынхон Тэр 22 сая төгрөг Заамарын уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн цалин тул эргүүлэн өгөөч хэмээн гуйж байгаад буцаан авч цалингаа тавьсан байна. Эндээс дүгнэхэд ‘’Алтан дорнод монгол’’ компанийн удирдлагууд нь үйл ажиллагааг зогсоосон гэж ажилчдаа Засгийн газрын эсрэг турхирч байна уу, эсвэл үнэхээр ШШГЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоон ажилчдынх нь эрх ашгийг хөндөөд байна уу.

Olloo.mn

Д.Гансугар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button