Орон сууцны борлуулалт 90 хувиар, үнэ ханш нь 20-30 хувиар буурсан гэнэ

АНУ, Их британи, Европын Холбооны Улсууд зэрэг олон оронд дампуурлаа зарлаж, ажилчидаа цомхотгож байгаа барилгын компаниудын өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Эдгээр орнуудад барилгын салбартаа хөрөнгө оруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Харин манай улсад хямралаас гарахад шаардлагатай хөрөнгө, туршлага байхгүй. Тэгээд ч Засгийн газраас ямар алхам хийх гэж байгаа нь тодорхой бус. Сүүлийн үед барилга орон сууцны борлуулалт 90 хувиар, үнэ ханш нь 20-30 хувиар буурсан. Цаашид байдал хүндрэх төлөв ажиглагдаж байна. Орон сууц барилгууд нь борлогдохгүй бол барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаалагчдын борлуулалт ч зогсонги байдалд орно хэмээн Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал Г.Батсүх ярьж байна.

үideo1

Энэ хямрал нь 2-3 жил үргэлжлэх төлөвтэй байгаа тул цаашид авах арга хэмжээг нилээд ул суурьтай судалж явуулах шаардлагатай гэнэ. Иймд хямралыг хохирол багатай давахад нь туслах, барилгачдын саналыг төрийн байгууллагуудад хүргэх зорилгоор барилгын салбарынхандаа Хямралын үеийн нөөцийн удирдлага сэдэвтэй семинарыг маргааш 900 цагаас Рокмон бьюлдингийн 8 давхарын хурлын зааланд зохион багйуулах гэж байгаа юм байна.

Энэхүү семинарт Засгийн газрын 2009 онд барилгын салбарт хэрэгжүүлэх бодлого, Монгол банкнаас баримтлах бодлого, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хямралын үед авах арга хэмжээ, хямралын үеийн нөөцийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцах гэнэ. Семинарт ЗТБХБЯ, БХБНААҮТөв, Монголын Хүний Нөөцийн Институт, Монгол банк, Голомт банк болон ТББ, ААН байгууллагуудын төлөөлөгчид оролцох аж.

Olloo.mn

Д.Сугар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button