Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна

дулааны үнийг 25-35 хувь нэмэх үндэслэл болохгүй гэж МҮЭ-ийн холбоо үзэж үнэ нэмэхийг эрс эсэргүүцэж байна.

Зургаахан сарын өмнө цахилгаан дулааны үнэ ихээхэн, тухайлбал 27-39 хувиар нэмэгдсэн мөртлөө энэ хугацаанд хөдөлмөрчдийн бодит орлого нэмэгдээгүй учраас иргэдийн амьдралд томоохон дарамт болох нь ойлгомжтой.

Түүнчлэн шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар хууль эрх зүйн орчиноо бүрдүүлж чадаагүй манай орны хувьд цахилгаан, дулааны үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсөх нь тодорхой. Энэ бүгд нь иргэд, хөдөлмөрчид болон үйлдвэрлэл эрхлэгчдэд давхар цохилт болно.

Иймд Эрчим хүчний зохицуулах газар үнэ нэмэх тухай ярихын оронд урьд нь борлуулсан цахилгаан, дулааныхаа авах ёстой 26.9 тэрбум төгрөгийн авлагаа авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол улсын Үндсэн хуулинд Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр дулаан, цахилгааны үйлдвэрлэлийг төр өөрөө өмчилж байгаа мөртлөө ард иргэдийнхээ тэртэй тэргүй хүнд байгаа амьжиргааг улам дордуулах алхам санаачлан хийж болохгүй.

Энэ асуудлыг тусгайлан авч үзэж хэрэглэгчдэд нэмэлт ачаа болгохгүйгээр шийдвэрлэх боломжтой учир удирдлага, зохион байгуулалтын бүх талын арга хэмжээ авч цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байхыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна.

Шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэхгүй цахилгаан дулааны үнийг нэмбэл МҮЭ-ийн холбооноос улс орон даяар тэмцлийн томоохон үйл ажиллагаа явуулах болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button