‘’Бороо гоулд’’-ыхан дараагийн ордод хөрөнгө оруулахаар 100 сая ам.доллар бэлдэж, гэрээ хийхгүй бол мал дээрээ гарч ташуур шилбүүртэйгээ урьдынхаараа үлд гэж доромжилжээ
төмөр зам эрчим хүч зэрэг дэд бүтэц, газар зүйн байрлалын хувьд маш тааламжтай бүсэд орших алтны үндсэн орд газар юм. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид маш богино хугацаанд 40 гаруй тонн алтыг тухайн үеийн ашигт малтмалын хуулийн дагуу, дээр нь тэр тогтвортой байдлын гэрээ гэдгээрээ ямарч татваргүйгээр гадагш нь гаргасан, одоо ч мөн ачсаар л байгаа.
Тиймээс дараа дараагийн хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлэлцээр хийхдээ монгол ажилчдын ур чадвар, бие хүчний болон оюуны хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээг байгуулах зэрэг үндэсний ажилчдын эрх ашгийг хамгаалсан заалтуудыг өндөр хэмжээнд тусгаж өгөхийг хүсч байгаа аж. Энэ талаар ‘’Бороо гоулд’’ компанийн ажилчид болон МЭХГУУ-н YЭХ-ны дарга С.Ганболд нар ийнхүү ярьж байна.
үideo1
Мөн өнөөдөр гадньхан жишээ нь Бороогийн удирдлагууд ажилчид бидэнд дараагийн ордоо ашиглах лизензээ Монгол улсад авчихсан, одоо ганцхан тогтвортой байдлыг гэрээгээ байгуулах л үлдсэн байгаа. Хөрөнгө оруулах мөнгийг бид Бороогийн ордоос олсон ашгаасаа 100 сая ам.долларыг зэхчихсэн байгаа, хэрвээ ойрын үед Монгол Улсын засгийн газар Гацууртын ордыг ашиглах гэрээ байгуулахгүй юм бол танай бусад томоохон ордуудад чинь орох гадаадын бүх хөрөнгө оруулалтууд зогсч та бүхэн ажилгүй болж мал дээрээ гарч ташуур шилбүүртэйгээ урьдынхаараа үлдэх болно.
Тиймээс та бүхэн зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг тахин шүтэх нь чухал гэж ярьдаг гэнэ. Иймээс ‘’Бороо гоулд’’ компанийн ажилчид дараахь саналыг хүргэж байгаа аж. Yүнд, Монголд улсад хөрөнгө оруулж буй гадна дотны бүх аж ахуй нэгж, байгуулагадуудад монгол ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудлыг хамгаалсан бичиг баримт болох хамтын гэрээг заавал байгуулж байх. Татваргүй бүсэд бүртгэлтэй гадаадын компаниудтай ялангуяа ашигт малтмалын ордуудад хөрөнгө оруулалтын талаар гэрээ хэлэлцээ байгуулахгүй байх. Эцэст нь нэгж бүтээгдхүүний өртөгд эзлэх Монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний хувийг 20-с дээш байлгаж, байгаль орчны талаархи зүйл заалтуудыг олон улсын конвенци, стандарт жишгийн дагуу оруулж байхыг сануулж байгаа юм байна.
Olloo.mn
Д.Сугар