Сурагчдын 60-аас илүү хувь нь багшдаа шийтгүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг байна

Уг төслийн хүрээнд Хүүхдийн эрхийг дээдэлсэн, аливаа шийтгэлээс ангид, сайн засаглал бүхий сургуулийн орчин сэдэвт телевиз, сонины цуврал бүтээлийг төсөл шалгаруулах уралдаан зарлажжээ. Тухайн төслийн хүрээнд сурагчдын бие махбод, сэтгэл санаанд нөлөөлөх, ялгаварлан гадуурхах, хууль бус мөнгө хураах зэрэг асуудлаар 16 сургуулийн дунд судалгаа явуулсан байна. Судалгаанд 120 багш, 1000 гаруй хүүхэд оролцсоны сурагчдын жараас илүү хувь нь ийм зүйл байдаг гэсэн бол багш нарын мөн хувь нь сурагчид өөрсдөө шийтгүүлэх байдалд хүрдэг гэжээ. Манайд хүүхдийн тухай мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн нэг хувийг эзэлдэг учир энэ сэдвээр бичих хүмүүсийн тоог нэмэх зорилгоор уг уралдааныг зохиож байгаа юм байна. Тус уралдаанд оролцогчид телевизэд ажилладаг бол хорин минутын 10 цуврал нэвтрүүлэг, сонинд бол мэдээнээс бусад бичлэгийн төрлөөр мөн тооны цуврал бүтээл байх юм байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button