Ажилгүй болсон азийнхан Чех Улсад учраа олохгүй бужигнаж байна
өдрийн дугаарт гарсан мэдээллийг Монголчууддаа сэрэмжлүүлэг болгон илгээж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын баруун хэсэгт орших Пилзен хотод гадаадынханд зориулсан байрны өрөөндөө 33 настай хүдэр монгол эр Мөнхжаргал учраа олохгүй шаналж байна. Эхнэрийн хамт тэрээр 2008 оны 8 дугаар сард энэ оронд иржээ. Тэжээлийн үнэ өсснөөс алдагдалд орох болсон тул өөрийн эрхэлж байсан тахианы аж ахуйгаа зараад ийш ирсэн аж. Тэрээр нэгдүгээр сарын дундаас эхлэн ажилгүй болсон бөгөөд оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь удалгүй дуусах аж. Хэрэв тэрээр гуч хоногийн дотор ажил олж чадахгүй бол, визийн хүчинтэй хугацаа дуусаж, энэ орноос явахаас өөр аргагүй болно. Гэсэн тэрээр эндээс явах мөнгө ч үгүй, хүсэл ч үгүй.
Монгол, вьетнам ажилчдыг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахаар Дотоод хэргийн яам Засгийн газартаа удалгүй санал болгох аж. Хямралын улмаас ажилгүй болсон эдгээр азийнханыг хөдөлмөр зуучлах товчооныхон хөлсөлж буй тул тэдэнд тэтгэмж авах бололцоо байхгүй гэнэ. Хэрэв эх орондоо хүсэлтээрээ буцах тохиолдолд 500 евро тэдэнд олгох бөгөөд, харин зөвшөөрлийн хугацаа нь дууссан, эх орондоо буцах хүсэлгүй хэсгийг нь ямарч тэтгэмжгүйгээр буцаах аж.
Бүгд Найрамдах Чех Улсад азаа туршихаар ирсэн 13 мянган нутаг нэгтнүүдийнхээ нэгэн адил Мөнхжаргал визийн хугацаагаа сунгах, энд ирж ажиллахаар гарахдаа зарцуулсан мөнгөө нөхөж олохын тулд уйгагүйгээр ажил эрэлхийлсээр. Би ажил эрхлэх зөвшөөрөл авах, визээ хурдан гаргуулахын тулд 1000 евро төлсөн, галт тэргээр зорчиход дахин 600 евро зарлагадсан хэмээн тэрээр ярьж байна. 1000 евро -гийн цалинтай ажилд оруулна гэсэн сайхан зард татагдсан тэрээр хууртагдснаа тун ч удалгүй мэджээ.
Бид ажиллах ёстой оёдлын үйлдвэр биднийг ирмэгц та нарын хэрэгцээ үгүй болсон гэж хэлсэн хэмээн Мөнхжаргал тайлбарлав. Хэдэн хоногийн дараа зуучлагч монгол нь өөр нэгэн компанид тэднийг ажилд оруулжээ. Бид цагт 80 крон 3 евро олох ёстой байсан ч хэрэг дээрээ бид 35 крон авч байлаа. Нэгдүгээр сарын 16-ны өдөр эзэн маань хийлгэх ажилгүй болсноо бидэнд хэлсэн Тэднийг албан ёсоор хариуцаж байсан хөдөлмөр зуучлах товчоо нь тэднийг Пилзен хотын галт тэрэгний буудал дээр зөнд нь орхижээ.
Мөнхжаргалд тохиолдсон энэ явдал Чехийн үйлдвэрүүдийн хүнд нөхцөлд ажиллаж буй мянга мянган монгол, вьетнам, молдав, болгар, украинчуудад тохиож байна. Хөдөлмөрийн зах зээлийн хэт либерал хууль тогтоомж тэднийг нийгмийн халамжаас нь ийнхүү салгаж байна. Чехийн эдийн засагт хүнд цохилт өгсөн хямрал эхэлмэгц олон мянган гадны ажилчид ажлаасаа халагджээ. Хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар европын ажилчид эх нутагтаа буцаж байгаа бол хэдийгээр хүссэн ч монголчууд, вьетнамчууд эх орондоо буцах аргагүй болжээ. Зөвшөөрөл, бичиг цаас авахын тулд тэд эх нутагтаа өр тавиад ирсэн, энд ирээд хүрэлцээтэй мөнгө цуглуулж тэд мөн чадаагүй. Эх орондоо буцахыг бид тэдэнд ойлгуулахыг зорьж байгаа хэдий ч, тэд ажил олно гэдэгтээ илтгэсээр. Ажил олно гэдэг улам бүр хэцүү болж байна. Эсвэл ямарч үр ашиггүй ажилд орно, эсвэл нууцаар хөдөлмөр эрхлэнэ гэсэн үг. хэмээн Каритас байгууллагын Пилзен дэх товчооны дарга Хелена Дучкова хэлэв.
Яагаад эд буцах ёстой гэж ? хэмээн 60 мянган хүнийг төлөөлж Бүгд Найрамдах Чех Улс дах вьетнамчуудын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Минх Кху асууж байна. Тэд ямарч гэмт үйлдэл хийгээгүй. Тэд хууль ёсоор энд ирсэн. Тэр ч бүү хэл тэднийг ажил хөдөлмөр эрхлүүлэхээр урьж авчирсан. Вьетнамд өр тавиад ирсэн хойно нь буцааж явуулахыг хүсээд байна. хэмээн ундуйцав. Төрийн байгууллага чехийн гадаадын иргэдийг буруушааж байгаад Вьетнамын хөдөлмөр зуучлах товчоонуудын нийгэмлэгийг үндэслэгч М.Кау харамсан байгаагаа илэрхийлээд чехийн хуулийн зарим заалт гадаадынханд ашигтай байдлаар үйлчилж болохыг хэлэв. Вьетнам болон Монголчуудын дийлэнх нь бизнес эрхлэх зөвшөөрлийн оршин суух бичгээр ирсэн. Энэ нь нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр бөгөөд гэмт хэрэг үйлдээгүй, татвараа төлсөн бол дахин сунгуулж болох аж. Зохих ёсоороо ажиллаж байгаа хэн ч оршин суух зөвшөөрлөө сунгуулахад асуудал гарах ёсгүй хэмээн М.Кау инээмсэглэв. Харин хөлсний ажилчин ангиллын зөвшөөрөлтэй бол илүү хүндрэл учрах аж.
Olloo.mn