Барак Обама МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаярт захидал ирүүлжээ
Захидалдаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ‘’АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд талархал илэрхийлж, баяр хүргэсэнд туйлын их баяртай байна.
Ирэх дөрвөн жилд бид хамтран улам бат бэх, дэлхий ертөнцийн энх тайвны төлөө хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр орны хувьд ч найрсаг сайхан харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж дээрх үйлсийн төлөө хамтын хүчин чармайлт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна ’’ гэжээ.
Olloo.mn