681 ширхэг ангийн арьс нуун хилээр гаргах гэж байжээ

ДОА 12-20 дугаартай автомашинд зургаан ширхэг үнэгний арьс, 675 хярсны арьс, нийт 681 ширхэг ангийн арьс нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна. Мөн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 7-ны өдөр 12 ширхэг хөлдүү чоно нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж завдсаныг хилчид илрүүлжээ. Уг хэргийг тус сумын харьяат төмөр замын машинист ажилтай Э,А нар үйлдсэн аж. Тэд БНХАУ руу гарах чиглэлийн ачааны галт тэрэгний зүтгүүрт хөлдүү чононуудаа нуусан байжээ. Одоо эдгээр хэргүүдийн хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Ер нь өнгөрсөн сард Замын-Yүдийн боомтоор эрүүгийн шинж чанартай есөн хэрэг гарсан байна. Гарч байгаа хэргийн дийлэнх нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хориотой ангийн эд эрхтэн байдаг байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button