Дорноговьд газрын тос хальж байна
А-66 маркийн бензин гаргаж ойр орчмын аймгуудын хэрэгцээг хангадаг байснаа үйлдвэрээ хаасан.
Тэд явахдаа бүх цооногоо битүүмжлэн орхисон нь өнөөдөр ашиглалтгүй удсанаас тос нь хальж байгаль орчныг бохирдуулах болсон байна. Ялангуяа Цагаан элсний орд газар нь говь нутагт сүүлийн жилүүдэд ихэд ховордож байгаа загийн ойтой учраас газрын тос хальж асгарсан талбайн хэмжээ нэмэгдэх тутам байгальд учруулах хохирол нь улам ихэснэ хэмээн нутгийнхан сэтгэл зовниж байна.
Дорноговь аймгийн Зүүнбаянд 1950-иад оноос ажиллаж байсан Орос монголын хамтарсан нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарсны улмаас 1967 онд хаагдсан юм.
Х.Өлзий
дугаар 027/606/