Үймээн дэгдээгчид прокурорын шатанд хавтаст хэрэгтэйгээ танилцана
УМБГ-аас тэдэнд холбоотой хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй хэмээн гомдол гаргаж байсан. Тэдний гомдлыг хүлээж авснаар прокурор дээрх шийдвэрийг гаргасан аж.
Үймээн дэгдээгч-дийн хэрэгт нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамба хяналт тавьж байгаа. Тэрээр хуульд зааснаар сарын дотор хэргийг хянаад О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын буруутай үйлдэл мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоогдсон, нотлох баримт хангалттай гэж үзвэл хэргийг шүүхэд шилжүүлэх юм. Хуульд заасан хугацаанд багтаан хавтаст хэргийг хянаж амжихгүй бол прокурор хугацаагаа сунгах эртэй.
Б.Алтан
дугаар 027/606/