C вирусын эмчилгээний зардлыг шийдэх нь

Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагч нар, эрдэмтэд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, байгууллагуудыг оролцуулан вируст гепа¬титын хяналт, сэргийлэлт, оношлогоо эмчилгээний бодлого, стратегийг боловсронгуй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Манай улсад гарч байгаа гепатитын өвчлөлийн 90-ээд хувийг эзлэж байгаа A гепатитаас сэргийлэх стратеги нь гепатит А-гаас сэргийлэх вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд тусгах, түүнчлэн нэг хүртэлх насны хүүхдийг вакцинжуулах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзсэн аж. Мөн гепатитын С вирусийн халдварын эсрэг баримтлах стратеги нь уг өвчний эсрэг эмийн эмчилгээний зардлын асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхээр болжээ.

Д.Цэнгэлмаа

Дугаар 023, 024 /949, 950/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button