РиоТинто-гийн захирлын суудлаас татгалзжээ

Тата моторс компанийн орлогч захирал Жим Ленийг гурван долоо хоногийн өмнө Рио Тинто-гийн захирлаар томилохоор шийдсэн юм. Харин яагаад ийм богинохон хугацаанд суудлаасаа татгалзсан талаар компаний зүгээс тайлбар өгөхгүй гэжээ. Харин хэвлэлүүдийн мэдээллээр бол тус компанийн томоохон хөрөнгө оруулагч Хятадын хөнгөн цагааны Chinalco-той хийх хэлэлцээр бүтэлгүйтсэнтэй холбоотой гэнэ. Рио Тинто-гийн одоогийн ерөнхий захирал Пол Скиннер хугацаанаасаа өмнө огцрох тухай зарласны дараа түүний оронд Жим Ленийг тавихаар ярьж байсан юм. Харин одоо П.Скиннер ирэх оны дунд үе хүртэл ажиллахаар болсон байна. Рио Тинто компани эдийн засгийн хямралтай энэ үед 10 тэрбум ам.доллар хэмнэх шаардлагатай байгаа. Тиймээс Chinalco-д зарим үйлдвэрээ зарахаар хэлэлцэж байгаа аж.

Дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button