Австралийг зөвхөн бороо л аврана

Ойролцоогоор 600 байшин галд өртөж, хэдэн арван мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Гал түймэрт хамгийн ихээр өртсөн газар нутагт Виктория, Өмнөд Австрали болон Өмнөд шинэ Уэльс тооцогдож байна. Түймрийг унтраах хүнд хүчир ажилд гал сөнөөгчдөөс гадна сайн дурынхан, цэргийнхэн нэгдээд байгаа аж. Маш их галын дөл тэнгэрт хөөрч байгаагаас болон агаарын дулаан +40 хэмд хүрээд байгаа талаар тус улсын цаг уурын төвөөс мэдээлж байгаа. Түүнчлэн галыг өдгөө хүний хүчээр унтраахад хүчин мөхөсдөж харин зөвхөн бороо л түймрийг бүрмөсөн дарна хэмээн тус төвийнхөн үзэж байгаа гэнэ. Гэвч аагим халуун тус тивд дахиад хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Халуун зэрэгцэн хүчтэй салхитай байгаа нь түймрийг газар авахад нөлөөлж байгаа бөгөөд унтрахаад хүндрэл учруулж байна.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button