Өнгөрсөн жил ТЕГ нэг триллион 152 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ

Мэдээж тэдний хийсэн бүтээсэн гэдэг нь улсынхаа төсөвт хэр их хэмжээний татвар цуглуулж чадсанаа ярилцдаг. Манай улс Азидаа хамгийн бага татвартай орон болсон ч жил ирэх тусам улсын төсөвт орох татварын хэмжээ нэмэгдэж байгаа аж. 2007 оны татвар төлөлтийг 2008 оныхтой харцуулахад даруй 60 тэрбум төгрөгөөр нэмэгдэж улсын төсөвт мөн энэ хэмжээний мөнгө орсон байна.Хэдийгээр манай улс нь азидаа хамгийн бага татвартай орон болсон ч өнгөрсөн жил 451 тэр бум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан гэсэн тооцоо гарчээ. Энэ нь татвар төлөгчдийн боловсрол муу, татварын байгууллагуудын ажилчдын хариуцлагагүйтэй ч холбоотой гэнэ.Татвар төлөлтийн байдлаар монголын төр оршин тогтнох эдийн засгийн үндэс бүрэлддэг.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 3000 ам.доллар болж, алт бусад түүхий эдийн үнэ ханш огцом бууж байгаа нь монголын татварын орчинд нөлөөлөх нь гарцаагүй. Энэ нь улсын татварын төлөвлөгөөг биелүүлэхэд 150 тэрбум төгрөгөөр тасалдуулахад хүргээд байгаа юм байна. Дэлхийн зах зээлийн хямрал манай улсад энэ мэт нөлөөлж байгаа ч татварын орчин болон төлөх байдалд огт нөлөөлөхгүй хэмээн татварын ажилтнууд хэлж байна. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал тогтмол бус байгаа ч өнгөрсөн жил нэг триллион 152 тэрбум төгийг монгол улсын татварын байгууллага бүрдүүлсэн нь улсын төсвийн талаас илүү хувь болж байгаа аж. Энэ талаараа маргааш ‘’Хаан палас’’ зочид буудалд татварынхан хэлэлцэхээр болжээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button