Тэдний баярласан сэтгэл нь яг л чихэр хараад гэнэт инээдэг нялх балчир хүүхэд мэт…

өгөх бэлгээ бэлдүүлж байгаа энэ цаг дор энэ жилийн сар шинэ ямар болох бол хэмээн хэн нэгнийг хүлээх мэт цонхоор харан суугаа хөгшчүүл бол яах аргагүй Батсүмбэр дэх өндөр настны асрамжийнхан билээ. Тэдэнд сэтгэлийн дэм болгон цагаан сарын торгон дээл, идээ засах хэвийн боов хүргэж өгсөн хэсэг залуусын буянтай ажлын талаар энд сонирхуулъя.

Хэсэг залуус өндөр настнуудад сэтгэлийн дэм хайрлахаар Батсүмбэрийн зүгт хүлгийн жолоо заллаа.

Тэнд амьдарч байгаа настнуудад гоёлын торгон дээл өгч, зургаан бүлэг тус бүрд идээ засах хэвийн боовыг нь гардуулан өгөхөд тэдний баярласан сэтгэл нь яг л чихэр хараад гэнэт инээдэг нялх балчир хүүхэд мэт нүүрэнд нь ил харагдаж байсан нь холоос зорьж очсон бидэнд ч сайхан санагдаж байлаа. Дээл авсан хөгшчүүл өрөөндөө оронгуутаа сольж гарч ирээд яг таарч байна хэмээн инээж байгаа нь яг л шинэ дээлээ өмсөн аав ээждээ харуулах хүүхэд мэт санагдаж байсан шүү.

Үнэндээ энэ нь нэг удаагийн үйл ажиллагаа мэт харагдаж байгаа боловч бид жил бүр энэхүү арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгуулан өгөх дээлний тоо, өрөх идээний бэлгээ ч сайжруулна гэж найдаж байгаа.

Өнөөдөр хүн болгон шахам нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэгчдийн талаар ярьж байна. Бид нийгмийн хариуцлагатай бахын тулд бага ч болов хичээж байна.

Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ. Ямар ч байсан бидний ажил үйлс амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Бид амьдарч байгаа орчинтой нь ч танилцсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button