Нийслэлийн МАХН-ын даргаар Т.Билэгт ногоон гэрлээр

Хурлаар 2008 онд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ бүх шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухай хэлэлцжээ. Энэ нь намын гишүүдээ хэрхэн зохион байгуулах, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох талаар хэлэлцсэн юм. Үүнд,

Нийслэлийн МАХН-ынхан ярих хөөрөх зүйл их байсан аж. Уг нь энэ хурлаар Нийслэлийн намын хорооны дарга сонгох байсан ч хойшлуулж, өнөөдрийн хуралдаанаар шийдэхээр болжээ. Гэхдээ энэ суудал хэн суух нь бараг тодорхой гэхэд болно.

Учир нь, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Т.Билэгт хоёр ч сонгуульд намаа ялуулж үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан болохоор ногоон гэрлээр дахин сонгогдох нь. Бага хурлын гишүүд бараг 100 хувь Т.Билэгтийг дэмжиж байгаа аж.

П.Ариун

дугаар 027/606/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button