С.Жавхлан цоорхой уут шиг бүх нууцаа дэлгэмээргүй байна

басхүү авьяас чадвараа гайхуулж яваа уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин СЖавхлан. Авьяаслаг дуучин маань Хайрын талст нэртэй шинэ цомгоо гаргасан төдийгүй ээлжит бие даасан тоглолтоо хийхээр зэхсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гурван өдөр үргэлжлэх Түмний минь дуртай дуунууд нэртэй уг тоглолтоо тэрбээр өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхлүүллээ. Ингээд Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Жавхлантай уулзаж ярилцсанаа толилуулъя.

-Багагүй хугацаанд нам гүм байлаа. Шинэ цомог, тоглолт гээд л уран бүтээлээ олны хүртээл болгосон хэдий ч хувь хүнийхээ үүднээс төдийлөн нээлттэй буе санагдсан шүү?

-Харин ийм л учраас өнөөдөр ярилцаж байна шүү дээ. Гэхдээ би хийж байгаа зүйлийнхээ тухай алхам тутамдаа сурталчилж, тайлагнаад явахыг чухалчилдаггүй. Өмнөө тавьсан зорилго, төлөвлөсөн ажил их болохоор зав ч гарахгүй юм. Гэвч өнөөдрийг хүртэл хийж, бүтээсэн бүхэн минь хүмүүст тодорхой хэмжээгээр мэдээлэл болж хүрсэн байх.

-Рок поп болон хошин урлагийн уран бүтээлчид хүүхдийн төлөө За гэж хэлсэн. Харин нийтийн дуучид маань хэрхэх бол гэж сонирхох хүмүүс ч цөөнгүй байна. Таны хувьд?

-Зүрхний хагалгаанд орох шаардлагатай хоёр хүүхдэд чадлынхаа хэрээр тус болсон шүү дээ, би. Бас амьдралын боломж муутай хэд хэдэн айлд гэр бэлэглэлээ. Бие биедээ тус дэм болж, хүмүүнлэгийн үйлст оролцож байгаагаа нэг их сүр дуулиан болгож зарлаад байх утгагүй л дээ. Уран бүтээлчид маань хүүхдийн төлөө дуу хоолой, зүрх сэтгэлээ нэгтгэж байгааг нь хараад баярлаж, бахархаж суудаг. Гэхдээ нийтийн дуучид, рок поп, хошин урлагийнхан гэж хуваарилах хэрэггүй болов уу. Тус тусдаа бус бүгд хамтдаа За гэж хэлж, зүтгэвэл гоё шүү дээ.

-Та рок поп, нийтийн дуучид гэж нэрлэхэд дургүй гэж үү?

-Үнэхээр дургүй. Тэгж ялгаж салгаж, хувааж талцуулах ямар хэрэгтэй гэж. Тэгээд бүр зүгээр ч байлгахгүй, хооронд нь өрсөлдүүлэх гэж оролдох юм. Өөрсдийгөө рок попын акул-ууд гэж тодорхойлдог мэр сэр нөхөд Нийтийн дуучид биднээс доогуур зиндааны улс гэж ярих нь бий. Бид монгол хүмүүс шүү дээ. Юун зиндаа, энэ тэр яриад байгаа юм бол… Урлагийнхан маань Монгол гэсэн ганцхан дээвэртэй байгаасай.

-Нэгэнтээ Хас гурвалжин клубтэй хамтарч ном гаргаж байсан. Тэр талаар?

-Амьдралд минь тохиолдсон бүх зүйлийг би хүндэтгэдэг. Найз нөхөдтэйгээ уулзаж ярилцан, буруу зөвийг нь тунгаана. Санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, тэднээс урам зориг, эрч хүчийг мэдрэх хэрэгтэй юм байна гэж боддог болсон шүү. Хас гурвалжин клуб оюун санаа, эв нэгдлийг үнэхээр сайн бүрэлдүүлж чадсан газар. Бид Хөх толботой монголчууд гэж ярьж, бичдэг шүү дээ. Түүн шиг Хөх нуруудын зөв сэрэх ухаан хэмээх далд ухамсрын буюу оюун санааны бүтээл гаргасан юм. Уг номын хэвлэлтийн зардлыг би ивээн тэтгэсэн, бараг 13 мянган хувь хэвлэгдсэн байх аа.

-Олны танил хүмүүс хувийн амьдрал, ажил мэргэжлийнхээ тухай дурсамжийн ном бичих нь олонтаа. Харин дуучин залуу маань хэрхэх бол..?

-Тэгэлгүй яахав. Бага насны дурсамж хийгээд 28 нас хүртэлх туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бүхнийг бичиж байгаа. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч явснаа, бүр ямар охинтой найзалж байснаа хүртэл дурссан шүү. Дурсамжийн номоо удахгүй гаргана аа. Амьдралын минь түүх магадгүй кино болох ч юм билүү.

-Үг, аялгуу нь гайхалтай зохицсон хит дуунуудыг чинь сонсох дуртай хүн олон бий. Энэ ч утгаараа, таны тухай Дуулсан дуу бүр нь хит болдог гэж ярих болсон нь нууц биш. Уран бүтээлдээ ямар шалгуур тавьдаг вэ?

-Сонгосон дууныхаа шүлэг, утга найруулгыг их анхаардаг. Бас ая дуугаа олонД хүргэхийг хүсч, хичээж яваа минь их буян заяа. Мөнгө бодоод дуулж байгаа хүнээс ээжийн тухай сайхан мэдрэмжийг олж авч чадахгүй шүү дээ. Алдар нэр мөрөөдсөн дуучнаас хангай шиг түшигтэй эцэг, хиргүй тунгалаг түүхтэй өвөг дээдсийн дуу хэзээ ч гарахгүй.

-Нээрээ, сүүлийн үед хит болоод байгаа Хайрлаж болохгүй хайр дууг таны амьдралаас сэдэвлэсэн гэсэн. Үнэн үү?

-Үгүй ээ. Ямар ч дуучныг уран бүтээлтэй нь хамаатуулж ойлгох гээд байдаг хачин улс юм аа.(инээв) Би гомдохгүй ээ, харин ч бүр сонирхолтой юм биш үү. Уран бүтээлээс илүү хувийн амьдралыг минь сонирхох хүсэлтэй болгосон байна шүү дээ, энэ дуу. Бас намайг Бор дарсанд орлоо гэж шуугиад байсан. Тэгж яривал, та нар ч гэсэн архи уудаг л биз дээ. Амьдралдаа ганц дусал ч архи амеч үзээгүй хүн гэж лав байхгүй биз. Архийг идээний дээж гэдэг утгаар нь, тодорхой хэмжээгээр хүртэх нь буруу зүйл биш. Тиймээс надад хааяа найз нөхөдтэйгээ уулзах юм уу, баяр ёслолын үеэр хундага өргөх, дээжлэх зэргийн юм байлгүй яахав.

-Нэг хэсэг Италид суралцахаар болсон гээд л шуугиад байсан. Гэтэл эх орондоо л байсан хэвээрээ?

-Энэ талаар их бодсон л доо. Үнэндээ унасан газар, угаасан усаа үгүйлэх байх гэж айгаад. Өвөг дээдэс минь харийн газарт сурч боловсроогүй хэр нь хэнээс ч дутахааргүй түүх соёлтой болсон. Магадгүй тэд мөнх хөх тэнгэр, уул ус, газар шороогоо шүтэж, тэндээс эрч хүч, авьяас билгээ олж авсан юм болов уу. Тиймээс би ч гэсэн, хәл ус, ёс заншлыг нь мэдэхгүй Италид очоод яах юм бэ. Яахав, нэг хэсэг тийшээ явчихмаар ч юм шиг болоод сэтгэл хоёрдсон үе бий. Надад Италиас гурав, хятадаас таван ч санал ирсэн. Гэвч энэ бүхний эцэст эх орондоо үлдэж монгол хәл, монгол аялгууг монгол түмэндээ хүргэхийг илүүд үзсэн хэрэг. Хүсвэл, хаа нэг газарт очоод гадаад дуу дуулж болох л юм. Хамгийн гол нь, би энэ хорвоод уйлах буе, дуулах гэж ирсэн.

-Уран бүтээлийнхээ хажуугаар бизнес хийхэд хүндрэлтэй байна уу?

-Гайгүй ээ. Ганц би ч биш, хүн бүр л бизнесмэн болдог шүү дээ. Би дунд сургуулиа төгеөөд нутагтаа анх удаа шөнийн дэлгүүр ажиллуулж байлаа. Дараа нь түүхий эдийн наймаа эрхэлж, чамгүй мөнгөжсөн. 1997 онд чемоданыхаа тән хагаст нь шахам мөнгө хийж, хэнд ч хэлэлгүйгээр хотод 15 сая төгрөгтэй орж иреэн юмдаг. Гурав, дөрөвдүгээр хороололд хоёр өрөө байр таван сая төгрөгөөр худалдаж аваад тухалсан. Үлдсэн мөнгө нь ч яахав дээ. Оюутан цагийн найз нөхөдтэйгээ хувааж хэрэглэн, идэж уусаар байгаад дуусчихсан. Одоо хийж байгаа бизнес нэлээд ашигтай. Өнгөрсөн онд л гэхэд, 40-өөд сая төгрөгийн орлоготой ажиллалаа. Түүнийгээ өвчтэй хүүхдүүдийн хагалгаа, ядуу айл өрхөд бэлэглэх гэр, Хөх нуруудын зөв сэрэх ухаан номын хэвлэлт, уран бүтээл гээд л олон зүйлд зарцуулсан. Энэ жилийнхээ орлогыг бас л иймэрхүү замаар үрж дуусгах байх даа.

-Таныг бас Зайсангийн хөшөөг худалдаж авсан гээд байсан шүү дээ?

-Үгүй ээ, манай найз худалдаж авсан юм. Хөшөө, энэ тэр сонирхдог хообийтой улс байдаг л байх. Би л лав сонирхдоггүй. Миний хувьд, морь мал, сайхан тал нутаг, монгол гэр байхад л хангалттай. Мөнгөнөөс илүү зүрх сэтгэл, оюун ухааныг эн тэргүүнд тавихыг эрхэмлэдэг. Тиймээс ямар ч зүйлд, санхүүгийн асуудлыг чухалчилж үздэггүй.

-Та Донж төвийн тэргүүн Д.Төгөлдөртэй хамтарч ажилладаг. Сүүлийн үед стиль имижийг чинь хүртэл түүнтэй адилхан болж гэлцээд байгаа?

-Би Төгөлдөр биш ээ, Самандын Жавхлан. Аав минь надад захиж байсан. За, хүү минь. Би чамд бусад хүмүүсийн хүсч мөрөөдөж байгаа шиг алдар нэр, хөрөнгө мөнгө үлдээсэнгүй. Эрүүл сайхан бие цогцос, үнэн амьдралаа хүлээлгэж өглөө. Миний хүү олонтойгоо яваарай гэж. Ийм сайхан аавынхаа нэрийг би ямар ч алдар нэр, гавьяа шагналын өмнө тавихгүй. Миний эцгийн оронд хэн нэгэн хүнийг тавьж болохгүй.

-Гэр бүлийн тань амьдрал олны анхаарлыг ихэд татах болсон?

-Хувийн амьдралынхаа талаар олонд дэлгэж яримааргүй байна. Аль тааралдсан хүндээ далан булчирхайгаа тоочиж явах нь утгагүй. Зарим зүйлээ хэлэх үе байхад, нөгөө хэсгийг нь дотроо хадгалж, нуух үе ч бий. Цоорхой уут шиг бүхнээ хаяж, гээж, зарлаж явах нь тэнэг хэрэг. Амьдралд минь тохиолдсон сайн, муу бүхэн зөвхөн надад л үлдэг. Миний хувьд, болох ёстой юм болдгоороо болсон. Тэгээд л тэр.

-Хэвлэлийнхнээс зугтаад байдаг шалтгаан чинь энэ үү?

-Тэртээ, тэргүй намайг сайн, муугаар бичдэг л хойно. Надад тэднээс дөлөөд л, зай бариад, зугтаах юмсан гэх бодол байхгүй. Байгаагаараа л байж байна. Энэ бүхэн минь л жаахан нуугдмал харагдуулсан юм шиг ээ. Түүнээс биш, гэртээ бүгээд огт чимээгүй сууна гэж юу байхав.

-Хөрөнгө мөнгөнөөс илүү илүү сэтгэл зүрхийг дээдэлдэг гэж түрүүнд хэлсэн. Тэгэхээр ойр дотны чинь хүмүүс таны шалгуур-т тэнцсэн улс уу?

-Тэнцсэн нь бий, тэнцээгүй нь ч байгаа. Хүн чанар, сайхан сэтгэлийн минь шалгуурт олон хүн өртсөн дөө. Гэвч ихэнх нь бүдэрсэн. Миний сэтгэлд торж үлдсэн нөхөд тун цөөхөн. Өнөөдөр бид цаанаа л нэг хуурамч, дүр эсгэж амьдраад байгаа юм шиг санагдах нь бий. Бүгд л баг зүүж, худлаа инээж явна шүү дээ. Улаанбаатар хотынхоо утаа шиг бүрхэг болсон хүмүүс дэндүү олон гээч. Гэтэл хүн болж төрсний утга учир юу юм бэ. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө байж чадвал сая нэг юм амьдралын үнэн мөнийг олно биз дээ.

Р.Мөнгөн

Дугаар 023, 024 /949, 950/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button