О.Чулуунбат Эдийн засгийн өсөлтийг барьж чадвал хямралыг давах боломж бий
Харин Монголбанк-ны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас эдийн засагч хүнийх нь хувьд дараахи асуултад хариулт авлаа.
-Засгийн газрын боловсруулсан Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг гишүүд янз бүрээр тайлбарлаж байна. Таны хувьд?
-Хямралаас гарах төлөвлөгөөг боломжийн болж гэсэн бодолтой байгаа, би. Гэхдээ хугацааны тухайд нэлээд хожимдож хэлэлцүүлж байна. Хямралтай үед алгуурлаад байх цаг алга байна шүү дээ бидэнд. 2008 оны эхээр хямрал манай улсад мэдрэгдэж эхэлсэн. Арилжааны банкууд дөрөв, тавдугаар сараас л эхлэн бүх зээлээ зогсоосон. Энэ үед нь нэг ч үг ган хийгээгүй. Уг нь хямрал үнэртэж эхлэхэд л иймэрхүү хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ёстой байсан юм. Цаг алдсаар байгаад хямрал нэлээд гүнзгийрээд байна л даа. Гэхдээ төлөвлөгөө ёсоор эдийн засгийн өсөлтийг 4-5 хувьд тогтоон барьж, ажлын байр хадгалах буюу нэмэгдүүлэх, ажилгүйдлээс сэргийлэх бодлого хэрэгжүүлж чадвал үр дүн мэдрэгдэнэ.
-Хямралыг даван туулах төлөвлөгөө хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх бол. Эрсдэлийн сан нөөцгүй болсон гэх яриа байгаа?
-Гаднаас л бүрдүүлнэ шүү дээ. Засгийн газарт хаанаас яаж олж ирэх боломж байна, тэр бүгдийг ашигла гэсэн чиглэл өгч байгаа. Эхнээсээ яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа юм шиг байна. Ер нь бид дотооддоо нийт төсвийнхээ талтай тэнцэх шахуу тэр их мөнгийг гаргаж өөрсдөө чадахгүй учир гаднаас л олж ирэх хэрэгтэй.
-Монголбанк-наас хэдий хэрийн хөрөнгө гарах вэ?
-Монголбанк их хэмжээний мөнгө гаргаж болохгүй. Яагаад гэхээр инфляци улам өснө. Мөн олон улсын зах зээл дээр 1,2 тэрбум төгрөгийн бонд гаргах эрх олгохыг Засгийн газар санал болгосон. Гишүүд хоёр гараа өргөөд л дэмжих байх. Эхний ээлжид 700 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна лээ. Хямрал хэзээ дуусах нь тодорхойгүй. Бас зээл тусламж хэрэгтэй улс орны TOO нэмэгдэж байгаа учир бид цаг хожих л хэрэгтэй байна.
-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход чиглэж байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1,5 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг хамгийн түрүүнд ямар зүйлд зарцуулах юм бол?
-Хуучин шигээ нийгмийн халамжийн зардалд хавтгайруулаад цацаад дуусчихвал бид өнгөрнө л гэсэн үг. Тэгэхээр аль бүлгээрээ үйлдвэрлэл явуулах боломж маш бага. Ийм жижиг оврын тоног төхөөрөмж ч орж ирдэггүй. Дандаа үйлдвэрлэлийн зориулалттай том оврын юм авчирч байхаар жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, хүмүүст ажил олгох хэ¬рэгтэй байна. Бас зам харгуй, орон сууц олноор баримаар байх юм.
-Бэлэн мөнгөгүй хүмүүс олноор барьсан орон сууц, шинээр барьсан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авч чадахгүй. Тэгэхээр хямралаас гарах бус улам шигдэх юм биш үү?
-Үгүй, Яагаад гэхээр хүмүүс мөнгөний хомедолд ороод байгаа учир л ажлын байр нэмэх хэрэгтэй гээд байна шүү дээ. Түүнээс биш Оюутолгой, Тавантолгойг ашиглаж эхлээд бид хямрал гэтлэнэ гэж байхгүй. Тэнд чинь дээд тал нь 10-15 мянган хүн л ажиллана. Нэг ажилтай хүний цаана таван ам бүл гээд бодвол 40-50 мянган хүний л амьжиргааны асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яахав төсөвт орж ирэх мөнгө нэмэгдсэнээр улс оронд хэрэгтэй юм. Харин цахилгаан станц, төмөр зам барихад маш олон хүний хөдөлмөр хэрэгтэй. Үүнийг л бодож үзэх хэрэгтэй дээ, бид.
Д.Цэнгэл
Дугаар 023, 024 /949, 950/