Европын хамгийн хямд дөрвөн хот
Тэр буудлаас Барселоны алдарт Рамблас хар зах руу эсвэл нөгөөх үл мэдэгдэх шахам хэмээгдэх Жирона хотыг зорьж болдог. Тэрхүү эртний хотод Барселон шиг жуулчид шаваад байдаггүй, төвхнөж амьдрахыг хүсвэл хамаагүй хямд өртөгтэй. Еврейн дүүргээр хэсэг тэнэж байгаад өөртөө таарсан хямдхан амьдрах газар хөлслөх боломжтой. Дөрвүүлээ буудлын тансаг гээчийн нэг өрөөг хөлслөхөд өдөрт 70 еврог гуялаад төлөх жишээний. Арабын алдартай уламжлалт душинд ороход ердөө хоёр евро шүү дээ.
Лиссабон бол гоо үзэмжээрээ Барселон, Мадридтай өрсөлдөх хэмжээний амьд хот. Нөгөө талаасаа энэ хотыг европын хамгийн хямд нийслэл ч гэдэг. Хэрвээ Барселоныг төвөөр автобусаар аялахад 21 евро төлдөг бол Лиссабоны төвөөр трамбайгаар зугаалахад нэг 1-2 евро байхад болно. Гудамжинд тааралдах аль ч баар, пабанд кофе нэг евро бол шар айраг 1.5-2.5 евро. Хоёр хүнд зориулсан гурван төрлийн хоол, дээр нь дарс нэмэгдээд 45-70 евро байдаг. Тавуулаа нэг өрөөнд ганц шөнө өнгөрөөвөл 50 евро төлнө дөө.
Каталони, өмнөд африк болон романы соёл иргэншил Францын Перпиньянд цугласан гэлтэй. Энэ хот нь Лангедок мужид оршдог бөгөөд өөрийн ногоон өнгийн бульвар, дурсгалт талбай болон үнэтэй биш рестораны үйлчилгээгээрээ алдартай. La Galinette хэмээх оддын хооллох дуртай ресторан л гэхэд 19 еврогийн үнэтэй тансаг хоолыг санал болгоно. Тэндхийн эртний түүхэн дурсгалтайд тооцогддог олон үзмэрүүдээс хатан хааны ордонд зочилоход дөрвөн евро төлнө. Харин үдэш нь хоноглоход дөрвүүлээ дундаа 45 евротой байхад орчин үеийн гал тогоотой, зочны өрөө бүхий гайгүй зэрэглэлийн буудлыг төвөггүй олно.
Италийг зорьсон аялагчид тэндхийн Пулия хотод очихыг их хүсдэг болжээ. Маргарита хэмээх алдартай пицца нь гуравхан евро гээд бод доо. Рим, Венеци болон Амальфи хойгийн пиццанаас даруй дөрөв дахин хямд байгаа юм. Кофе нь 80 цент. Хотын төвийн эртний үзэсгэлэнт байшингийн нэг өрөөнд хоёулаа хоноход 70 еврог эзэнд нь атгуулахад л ОК!
Р.Слава
Оллоо.мн