Биеэ үнэлэлт залуужсаар байна

Тухайн үед энэ тал дээр багагүй арга хэмжээ авсан боловч хүний эрх, ардчилсан нийгэм гэсэн нэрээр амаа таглуулж байж. Дээрээс нь аль ч оронд байдаг зүйл гэж хандсанаас болж уг асуудал улам гаараад байна. Азийн бусад орны жишгээс харахад энэ асуудал дээр маш нарийн чанга бодлого барьдаг. Жишээ нь манайхны ажиллах гэж хошуурах болсон Солонгос гэхэд л төр нь бодлого хэрэгжүүлэгч аппаратынхаа тусламжтайгаар эл асуудлыг шууд хянадаг аж. Ингэснээр асуудлыг цэгцэлж, гудамж талбай болон хаа дуртай газраа биеэ үнэлэх асуудлыг таслан зогсоож чадсан байна. Манай улсад төв талбайгаасаа аваад орц хонгил, баар буудал зэрэг хаа таарсан газраа хэдэн бор юмаар биеэ үнэлэх болсон. Сүүлийн үед 16-19 насны охид биеэ үнэлэх явдал ихсээд байгаа талаар цагдаагийн байгууллагынхан мэдэгдэж буй. Биеэ үнэлэх нь бэлгийн замын халдварт өвчин ДОХ-ыг тараах хамгийн том зам. Энэ бүхэнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 280 орчим зочид буудал, 200 гаруй саун массажны газар, 1300-аад шөнийн цэнгээний газар нэмэр болж байгаа юм.

Сүүлийн гурван жилд 5000 орчим биеэ үнэлэгчид шинжилгээ хийхэд 58.3 хувь нь тэмбүү, 52.9 хувь нь загхүйтэн, 61.1 хувь трихомоназтай байжээ. Тэгэхээр биеэ үнэлэгчид нэг биш хоёр, гурван бэлгийн замын өвчний тээгч болж байгаа гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сард биеэ үнэлэгч охидын дунд бэлгийн харьцаанд хэзээ орсон бэ гэсэн судалгааг нэгэн ТББ явуулсан байна. Судалгаанд хамрагдсан охидын 1.1 хувь нь есөн настайдаа, аравны нэг нь 12-13, дөрөвний нэг нь 14-15, гуравны нэг нь 16-17, тавны нэг нь 18-19, үлдсэн 8.8 хувь нь 20-23 настайдаа бэлгийн харьцаанд орсон гэж хариулжээ. Мөн бэлгийн харьцаанд анх орохдоо 36.3 хувь нь найз залуутайгаа, 22 хувь нь санамсаргүй тохиолдлоор оржээ. Мөн охидын 19.8 хувь нь хүчиндүүлж, 4.4 хувь нь биеэ үнэлж анх бэлгийн харьцаанд орсон байна. Мөн хүчиндүүлж бэлгийн харьцаанд орсон охидын ихэнх хувийг 14-15 насныхан эзэлж байсан аж. Үүнээс 13.5 хувь нь найздаа, 10.8 хувь нь хамаатандаа, 8.1 хувь нь хойд эцэгтээ, 5.4 хувь нь найз залуудаа, 2.7 хувь нь үйлчлүүлэгчдээ хүчиндүүлж анх бэлгийн харьцаанд орж байсан байна. Too баримтаас харахад биеэ үнэлэлт улам залуужиж байгаа аж. Нэг хэсэг эмсийн хүрээлэн барьж биеэ үнэлэгчдийг төвлөрүүлэх талаар яригдаж байсан ч тэгсхийгээд намжсан. Гэхдээ биеэ үнэлэгчид цуглардаг газар мэр сэр байдаг төдийгүй интернэтээр, лавлах, чаатаар биеэ үнэлэх болсон. Иргэдэд олон талын мэдээлэл үйлчилгээ шуурхай хүргэх зорилготой дөрвөн оронтой лавлах утасны үйлчилгээ үзүүлдэг газрууд олон бий.

Гэтэл лавлахууд маань үндсэн үйл ажиллагаанаас хазайж байгаа бөгөөд лавлахаар дамжуулан биеэ үнэлдэг явдал их болсон байна. Лавлах руу залгаж бүтэн биеийн массаж хийдэг хүний дугаар асуухад төвөггүйхэн хэлж өгдөг гэнэ. Интернэт, чат, лавлах, шөнийн цэнгээний газрууд, буудал, ширээний үйлчлэгч нь хүртэл биеэ үнэлэгчдээр дүүрсэн манай орныг гадаадын орнууд ихэд сонирхдог болжээ. Гадаадын томоохон порно сайтуудад манай улсын нийслэл Улаанбаатар руу секс жуулчлал хийж болохыг бичсэн байдаг гэж байгаа. Амьдрал хэцүү, ар гэрээ тэжээх гэж ийм замыг сонгосон гэх охид биеэ үнэлүүлнэ гэдгийг нь мэдсээр байж ширээний үйлчлэгч, массажист хийж амар хялбар аргаар мөнгө олох гэж яваа нь харамсалтай. Эрх чөлөөгөө хэтрүүлэн эдлэгчдийн балгаар эх орон маань бэлгийн замын халдвар өвчний үүр болж, ДОХ гэгч аюулд өртөөд байгаа. Үүнийг хязгаарлахсан.

Н.Пунцагболд

Дугаар 027/21256/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button