О.Цэнд-Аюуш Эмээтэйгээ хамт өвлийн цастай хөндийд өдөржин аргал түүдэг байлаа
БЛИЦ
-Овог нэр Оюунцэцэг Цэнд-Аюуш
-Төрсөн он, сар, өдөр 1988 оны 12-р сарын 2
-Таалагддаггүй зан чанар Айхтар үзэн ядах нь юу юм бэ. Гэхдээ худлаа ярьдаг хүнд дургүй.
-Дуртай улирал Намар, өвөл. Хүн арай дотогшоо болдог юм шиг санагддаг.
-Хамгийн олон удаа уншсан ном Л.Өлзийтөгсийн ‘Ганцаардлын дасгал’ номыг таван удаа уншсанх.
-Найрагч залуугийн бага нас хэрхэн өнгөрсөн талаах яриагаа эхлэх үү?
-Миний бага насыг хотоос 300 километр газар яваад олж харж болно. Бусдын л адил шилбүүр унаж, хурга хариулж, нүцгэн гүиж өссөн дөө. Би эхээсээ хоёулаа. Төрсөн гэртээ өсөөгүй. Эмээ өвөөгийн хүүхэд байсан. Манайх зундаа наранд ойрхон өндөрлөг газарт зусдаг. Харин өвөлдөө дулаахан газарт өвөлждөг байлаа. Би ой гаруйхантай эмээ өвөөгийн rap дээр очиж, найман нас хүртлээ амьдарсан. Зургаан нас хүртлээ ээжийгээ мартчихсан байлаа шүү. Эмээгээ л ээжээ гэж боддог байлаа. Нэг удаа ээж хотоос ирэхэд нь танихгүй зугтаагаад уйлуулж байснаа мартдаггүй юм. 1996 онд Сэлэнгэ аймагт сургуульд орж байлаа. Удахгүй нутаг буцсан. Үнэнийг хэлэхэд онц сурдаггүй ээ. Ногоон дээл хөөрөглөж өмсөөд ах нарынхаа хуучин бакел гутлыг жийгээд худаг дээр өдөржингөө адуу усалдаг байлаа. Хичээл их тасална. Тэгээд багшдаа зөндөө зэмлүүлсэн ч хашрахгүй. Өглөө гэрээсээ цүнхээ аваад гараад худаг дээр очоод нууна аа. Хааяа л хйчээлдээ шамдана. Манайх хөдөөгийн сум болохоор пойшгон зуухтай ангид номын дуу сонссон. Заримдаа пойшгон зуухныхаа янданд цаас чихээд доороос нь гал асаана. Сургууль, ангиар дүүрэн утаа болоод л хичээл тардаг байлаа.
-Хөдөө өсөх ч жаргал байх шүү?
-Тэгэлгүй яахав. Миний амьдралын хамгийн аз жаргалтай үе хөдөө өнгөрсөн. Өглөө сэрэхэд шал ондоо. Тэнд үхэр мөөрөөд, хонь ямаа майлаад, алс хярын орой дээр чөдөртэй эмнэг цовхчино. Миний амьдралдаа үзсэн, цаашдаа ч үзэх хамгийн сайхан мөч.
-Эмээ өвөөгийн хүүхдэд ярих дурсамж их биз?
-Миний хөгшин аав намайг зургаан настай байхад бурхан болсон. Би хөгшин ээжийнхээ арагт сууж өссөн дөө. Хөгшин ээждээ хамгийн их хайртай. Өвөл цэлийсэн цастай талаас аргал түүдэг. Гэрийн гадаа тоглож байгаад эмээгийнхээ барааг хараад өмнөөс нь гүйж очдогсон. Заримдаа толгой нүцгэн гүйж очиход хөгшин ээж минь алчуураараа боож өгчихөөд бид хоёр цастай хөндийгөөс өдөржин аргал түүдэг байлаа. Миний хөгшин ээж Б.Жаргал гэж буурай одоо Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд аж төрж байгаа.
-Удахгүй цагаан cap боллоо. Эмээдээ очиж золгох уу?
-Намайгаа цаг ямагт хүлээж байгаа байх даа, хөөрхий. Санаагаар болохгүй юм. Урин дулаан цаг болж шувууд ирэхээр эмээ рүүгээ, нутаг pyyгaa явна даа.
-Таныг харахад насаар бага ч их төлөв төвшин санагдлаа?
-Баярлалаа. Монгол ахуйтай ойрхон өссөний буян юм болов уу даа. Ер нь хүүхдийг монгол ахуйтай нь ойрхон өсгөж, торниулах хэрэгтэй юм шиг санагддаг. Алс бөглүү нутагт хөгшин ижий ааваасаа олсон тэр хүмүүжлээр л амьдарна гэж боддог. Хүн гомдоохгүй, хүнд гомдохгүй амьдрахыг хичээдэг дээ.
-Тэгэхээр таныг хүнд гомддоггүй хүн гэж ойлгож болох нь ээ?
-Үгүй дээ, хүн болсон хойно гомдож л таараа. Тэрүүхэн үедээ гомдсон ч мартахыг хичээдэг. Өвөг дээдсийн минь гайхамшигт сайхан хүн чанар, нэгэндээ хар санадаггүй байсанд л оршдог байсан байх даа.
-Таныг ажаад байхад сэтгэлийн хөдөлгөөн багатай юм шиг ээ?
-Мэдээж, сэтгэлийн хөдөлгөөн байлгүй яахав. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сурах хэрэгтэй.
-Яруу найрагчидтайгаа хэр дотно вэ?
-Олон сайхан номын ах нартай. А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Хасар, Л.Ганзул, Н.Гантулга, Саруулдалай гээд дурьдаад байвал хязгааргүй. Тэд маань надад зааж зөвлөж, зэмлэх цагтаа зэмлэж, урамшуулах цагтаа урамшуулж явдаг даа. Яруу найрагчдаа хайрлаж явдаг. Би өөрийгөө яруу найрагч гэж хэлэхгүй. Цаг нь болоогүй байна.
-Хамгийн сүүлд ямар шүлэг бичсэн бэ?
-Өнгөрсөн шөнө нэргүй шүлэг бичлээ. Сайн шүлэг бблоогүй юм шиг санагдсан. Ер нь цаг үргэлж л өөрийгөө голж байдаг.
Ганц нэг навч гөлөглөжээ, урд шөнө
Гацаа шувуу дуулаад л байна
Ээж минь ээж шигээ сүүгээ өргөжээ, тэнгэрт
Энэ нарны цагааныг ээ…
-Ганцаардын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үе үехэн ганцаардана. Ганцаардал тийм муухай зүйл биш. Хүн өөрийгөө чагнадаг юм шиг санагддаг.
-Таныг оюутан гэж сонссон?
-Тийм ээ. Би УЗНАДС-ийн УЗА-Сэтгүүлчийн гуравдугаар курст сурдаг. Их сайхан сургууль даа. Олон сайхан яруу найрагч, сэтгүүлч төрсөн. Манай сургуулийн захирал МУСГЗ Ш.Цэнд-Аюуш гэж сайхан хүн бий. Би энэ хүнийг аав шигээ санагдаг юм. Багшийнхаа харцнаас нь хүртэл асар их ухааныг мэдэрдэг. МУСГЗ, Д.Нацагдоржий шагналт, Монголын их яруу найргийн Янжинлхам Ш.Дулмаа үргэлжилсэн үгийн нэрт мастер Ц.Түмэнбаяр гээд олон сайхан багшаараа бахархдаг.
-Та Болор цом-ын эзэн Ц.Бавуудоржтой адилхан юм аа?
-Зэрвэс харахад л төстэй. Үнэн хэрэгтээ бид хоёр тийм ч адилхан биш.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаараа ном унших, эвдэрсэн үзэг засах дуртай.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Сэтгэл хангалуун байж тавьсан зорилгодоо ойрхон байгаасай гэж хүсдэг дээ.
-Уучлаарай нууц биш бол, Болор цом наадмын шагналын сая төгрөгөө хэрхэн зарцуулсан бэ?
-Эрүүл мэнддээ зориулсан. Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин жаргалтай гэдэг. Эрүүл мэнд л хамгийн үнэт баялаг шүү дээ. Эрүүл хүн ихийг хийж бүтээнэ гэж боддог.
-Хайрын тухай бодлоо хуваалцаач?
-Амьдралын үнэ цэнэ хүн хүнээ хайрлах тэр нандин холбоо дээр оршдог. Хайр гээч биегүй энэ зүйл бурханы бүтээсэн хамгийн төгс шүтээн юм болов уу даа.
-Хөдөө нутагт өссөн хүн хотод амьдрахад бэрхшээл бий юу?
-Байна аа. Нутаг орон, өсч төрсөн орчноо санана. Энэ их дуу чимээ, шуугиан, хөдөлгөөн, амьдралын төлөөх тэмцэл гээд зөндөө л бэрхшээл байна шүү дээ. Гэхдээ хүн ганц амьдрах залуу насандаа цаг ямагт тэмцэх хэрэгтэй.
-Таны шүлэг хэрхэн төрдөг вэ. Шүлэг төрөх агшин?
-Шөнө суугаад шүлэг бичих зүгээр юм шиг санагддаг. Миний хувьд, шөнө сууж юм бодоод л сэтгэлийн тав тух бүрдсэн үедээ шүлэг бичдэг. Ер нь өөрийгөө шавхаж, их дайчилж, нойр хоолоо хасч байж л саин бүтээл төрнө гэж боддог доо.
-Яруу найргаас гадна өөр төрлөөр уран бүтээл туурвиж байна уу. Үргэлжилсэн үгийн зохиол ч юм уу?
-Шүлэг яруу найргаас гадна өөр уран бүтээл туурвидаггүй. Үргэлжилсэн үг бол асар хүнд шүү дээ. Маш хүнд, их ч хөдөлмөр шаарддаг байх. Ирээдүйдээ жүжгийн зохиол оролдоно гэсэн бодолтой. Энэхүү завшааныг ашиглаад бүх хүн төрөлхтөнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Б.Анхцэцэг
Дугаар 023, 024 /949, 950/