Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ
Энэхүү аварга хүрхрээ нь Өмнөд Америкийн Венесуэль улсад байх Чуруми голд оршдог ажээ. Хүрхрээг анх 1935 онд олж нээсэн гэх Венесуэлийн онгоцны нисгэгч Хуат Анхелийн нэрээр нэрлэжээ. Асар өндрөөс унах ус нь ихэд сүрлэг харагдах бөгөөд чулуун дээр асгаран орж байгаа асар ширүүн бороон дуслуудыг санагдуулна. Их хэмжээний ус доош унаж байгаагаас үүдэн хүрхрээний ойролцоох 300 метрт юу харагдахгүй шахуу усан дусал бүхий манан үүсдэг. Харин түүнээс доош уулын хүчтэй гол бий болсон байдаг ажээ.